Хятад, Оросын талууд “Сибирийн Хүч 2” дамжуулах хоолойн төсөл дээр тохиролцож чадаагүйн шалтгааныг мэдээлжээ

Admin
Өчигдөр

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин саяхан Бээжинд айлчлах үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй “Сибирийн Хүч 2” хий дамжуулах хоолойн төсөл дээр тохиролцоонд хүрч чадаагүй гэсэн мэдээлэл бий.

Тэгвэл талууд ямар шалтгаанаар тохиролцож чадаагүй талаар Financial Times сонин албаны эх сурвалжуудаас уламжлан мэдээлжээ.

Тухайлбал Хятадын тал уг хоолойгоор дамжуулах хийг “онцгой хямдралтай” Оросын дотоодын үнэ тарифаар авах шаардлага тавьсныг Москвагийн эрх баригчид “үндэслэлгүй” гэж үзсэн тухай эх сурвалж мэдээлсэн байна.

Үүнээс гадна жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулах дээд багтаамжтай уг хоолойгоор нийлүүлэх хийн багахан хувийг худалдаж авах сонирхолтой байгаагаа Бээжин тодорхой илэрхийлсэн тухай мэдээлжээ.

Үүнээс шалтгаалан Оросын томоохон банкны хараахан нийтлэгдээгүй байгаа тайланд Газпром компанийн ирээдүйн орлогын төсөөллөөс “Сибирийн Хүч 2” хоолойн төслийг хасаж тооцсон байгааг Financial Times бас олж мэдээлсэн байна.

Тухайлбал Газпром компанийн 2029 оны орлогын төсөөллийг 15 хувиар бууруулж тооцсон нь дээрх төсөл хэрэгжихгүй болсонтой холбоотой гэнэ.

Одоо ч Оросын тал Хятадад бусад зах зээлээс онцгой хямд үнээр хий нийлүүлдэг.

ОХУ-ын Эдийн Засгийн Хөгжлийн Яамны макро эдийн засгийн төсөөлөлд 2027 оны байдлаар Хятадад нийлүүлэх үнэ тариф Европ, Туркийн хэрэглэгчдийнхээс 28 хувиар бага байх тооцоо гарсан байна.

2024 оны байдлаар Хятадын зах зээлд 1,000 шоо метр хийг $257-оор нийлүүлдэг бол Европ, Туркийн зах зээлд $320.30 орчмоор нийлүүлж байгаа ажээ.

Энэ зөрүү цаашдаа жил бүр нэмэгдэж, 2025 онд Хятадад $243.7, Европ, Туркийн зах зээлд $320.1, 2026 онд Хятадад $233, Европ, Туркэд $320, 2027 онд Хятадад $227.8, Европ, Туркэд $315.4-өөр нийлүүлэхээр байгаа гэнэ.

Одоо Орос улс жилд 38 тэрбум шоо метр дамжуулах дээд багтаамжтай “Сибирийн Хүч 1” хоолойгоор Хятадын зах зээлд хий нийлүүлдэг ба 2023 онд үүгээр 22.7 тэрбум шоо метрийг нийлүүлжээ.

Газпром энэ хоолойн нийлүүлэлтийг 2025 онд дээд багтаамжид нь хүргэх зорилготой байгаа.

Баруун Сибирийн Ямалын хойгийн ордоос Хятадын зах зээлд хий нийлүүлэх зорилготой “Сибирийн Хүч 2” хоолой нь 3,550 км урт үргэлжлэхээс 950 км нь Монгол улсын нутаг дэвсгэрийг дайрах юм.

Энэхүү дамжуулах хоолойн бүтээн байгуулалтад Хятад улс хөрөнгө оруулах сонирхолгүй, өөрөө бүрэн хариуцах нөхцөлийг Оросын талд тавьж байгааг Өмнөд Хятадын Өглөөний Сонин өмнө нь мэдээлж байв.

Украины дайны улмаас Европын зах зээлээ алдсан Орос улсад одоо хийгээ Хятадад нийлүүлэхээс өөр сонголт байхгүй юм.

Өнгөрсөн онд Газпром компани хийн үйлдвэрлэлээ дөрөвний нэгээр бууруулсан нь тус компанийн түүхэнд байгаагүй ухралт болсон байна.

 

Эх сурвалж: Financial Times


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 10 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 10 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 12 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 14 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 14 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 14 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 16 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 16 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 16 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 16 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 17 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01