Далай лам АНУ-д эмчлүүлэхээр болсныг мэдээллээ

Admin
Өчигдөр

Төвөдийн шашны тэргүүн Далай лам энэ сарын сүүлээр өвдгөө эмчлүүлэх зорилгоор АНУ-д хүрэлцэн очих болсон тухай түүний ажлын албаны төлөөлөгч Даваа гарагт мэдээлжээ.

Тиймээс зургаадугаар сарын 20-ны өдрөөс эхлэн аливаа шашин мөргөлийн арга хэмжээнд оролцохгүй болсныг сүсэгтнүүдэд зарласан байна.

88 настай шашны тэргүүн өнгөрсөн оны аравдугаар сард ханиад томуу туссан тул эмч нар хол аялахгүй байхыг зөвлөж байжээ.

Эдгэрснийхээ дараа энэ оны нэгдүгээр сард тэр зүүн Энэтхэгт байдаг Буддын шашны ариун газруудын нэг Бодьгаяад очиж байв.

“Дээрхийн гэгээнтэн Далай лам өвдгөө эмчлүүлэх зорилгоор АНУ-ыг зорино. Буцаж ирснийх нь дараа шашин номын ажлууд үргэлжлэх болно” гэж түүний ажлын алба мэдэгджээ.

Ингэхдээ Далай ламыг хэзээ Дарамсалад буцаж ирэх талаар дурдаагүй байна.

Тэрбээр өмнө нь АНУ-д зочлохдоо албаныхантай, тэр дундаа ерөнхийлөгчтэй уулзаж байсан түүхтэй.

Харин энэ удаа ямар нэг уулзалт төлөвлөгдөөгүй байгааг Вашингтоны эх сурвалж баталжээ.

“АНУ-ын албаны хүмүүс болон Далай лам зэрэг шашны нэр хүндтэй зүтгэлтнүүдийн хооронд уулзалт болж байсан урт хугацааны жишиг бий боловч одоогоор бидэнд батлах зүйл алга”

гэж төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Ерөнхийлөгч Жо Байдены хувьд 2021 онд үүрэгт ажилдаа орсноос хойш Далай ламтай уулзаагүй байгаа. 2020 оны сонгуульд өрсөлдөж байхдаа тэр АНУ-ын ерөнхийлөгч нарын Төвөдийн шашны тэргүүнтэй уулздаг 30 орчим жил үргэлжилсэн уламжлалыг эвдсэн хэмээн Дональд Трампыг шүүмжилж байжээ.

Ийм уулзалт бүр Хятадын эрх баригчдын эсэргүүцэлтэй тулгардаг.

АНУ дахь Хятадын элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэню “Хятад улс Далай ламын ямар ч улс оронд явуулж буй салан тусгаарлах үйл ажиллагааг болон түүнтэй аль ч улсын албан тушаалтнууд харилцахыг эрс эсэргүүцнэ” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 10 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 10 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 12 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 14 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 14 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 14 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 16 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 16 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 16 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 16 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 17 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01