Эйфелийн цамхгийн дэргэд авснууд байрлуулсан үйлдлийг Оростой холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэж байна


Саяхан Парисын бэлгэдэл болдог Эйфелийн цамхгийн дэргэд Францын төрийн далбаагаар ороож, “Украины франц цэргүүд” гэсэн үгсийг сийлсэн авснуудыг байрлуулсан хэрэг гарсан юм.

Эдгээр дотор шуудайтай гипс байсныг сүүлд цагдаа нар илрүүлжээ.

Бямба гарагийн өглөөний 9:00 цагийн үед автомашинтай гурван эрэгтэй авснуудыг буулгаж үлдээгээд явсан байна. Цагдаа нар автомашиныг зогсооход жолооч нь нэг хоногийн өмнө Болгараас ирсэн, нөгөө хоёр нь авснуудыг Эйфелийн цамхагт хүргүүлээд түүнд 40 евро төлсөн тухай мэдүүлжээ.

Дараа нь цагдаа нар авсыг хүргүүлсэн гэх хоёр эрэгтэйг Берлин хүрэх автобусанд суух гэж байхад нь Парисын төвд саатуулсан байна.

Тэд мөн авснуудыг Эйфелийн цамхагт байрлуулах 400 еврогийн захиалга бусдаас авч, гүйцэтгэснээ цагдаад мэдүүлжээ. Тэд Украин, Германы иргэд байсан тухай Францын хэвлэлүүд мэдээлсэн юм.

Уг үйлдлийг Францын тагнуулын алба олон нийтийн санаа бодолд нөлөөлөх гэсэн Оросын агентын үйл ажиллагаа гэж сэжиглэж байгаа юм байна.

Өмнө нь Парист бас үүнтэй төстэй үйлдлүүд гарч байсныг албаныхан баталж, эдгээрийг нэг захиалагчтай байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна.

Тухайлбал Хамас зэвсэгт байгууллага Израилийн нутагт халдсан өнгөрсөн оны аравдугаар сард Давидын од бүхий Израилийн далбааг Парисын хэд хэдэн барилгын хананд өлгөж байжээ.

Уг үйлдэлтэй холбогдуулан Молдовоос ирсэн хосыг баривчилсан байна. Тэдэнд Оросын тагнуулын агент мөнгө төлсөн байх магадлалтай гэж Францын албаныхан үзэж байжээ.

Өнгөрсөн сард Парис дахь Холокостын хөшөө дурсгал дээр будгаар улаан өнгийн гар зурсныг бас ийм үйл ажиллагааны нэг хэсэг гэж үзэж байна.

Энэ оны эхээр Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон хуурай замын цэргийн хүчээ Украинд илгээх санаа гаргасан нь Москвагийн эрх баригчдыг бухимдуулаад байгаа. Өнгөрсөн долоо хоногт Украины албаныхан Францын цэргийн сургагчид тус улсын нутаг дэвсгэрт ирж ажиллахаар болсныг мэдээлсэн билээ.

Эдгээр үйл явдлуудын дараа Оросын тагнуулын алба Украины дайнд Франц улсын оролцоо гүнзгийрэхийг олон нийт эсэргүүцэж байгаа мэт харагдуулах ажиллагаануудыг явуулах болсон гэж албаныхан сэжиглэж байна.

Давидын одтой далбаа өлгөсөн болон Холокостын хөшөөг бохирлосон аль аль тохиолдлын гэрэл зургууд удалгүй Оросын суртал нэвтрүүлгийн хуудаснуудаар түгээгдэж байжээ.

 

Эх сурвалж: BBC



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30