Мексик улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо

Admin
Өчигдөр

Мехико хотын захирагч асан Клаудиа Шэйнбаум өнгөрсөн Ням гарагт болсон сонгуулийн санал хураалтаар Мексик улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч болжээ.

Байгаль орчны судлаач мэргэжилтэй 61 настай Шэйнбаум одоогийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадорын ойрын холбоотон, эрх баригч зүүний намын нэр дэвшигч юм.

1962 онд Мехико хотод төрсөн түүний өвөг эцэг, эмэг эх нь Болгар, Литвиэс дүрвэж ирсэн жүүд цагаачид байжээ.

60 орчим хувийн ирцтэй зохион байгуулагдсан сонгуулийн санал хураалтын дараах байдлаар Шэйнбаум 60 орчим хувийн саналаар ялсныг Мексикийн Сонгуулийн Үндэсний Хүрээлэн мэдээлсэн байна.

Энэ нь өөр нэг эмэгтэй нэр дэвшигч Хочитл Галвезаас 30 гаруй нэгж хувь, цорын ганц эрэгтэй нэр дэвшигч Хорхе Алварез Майнезаас 50 орчим нэгж хувиар давсан үзүүлэлт юм.

Мексик улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болсноор аллага хүчирхийлэл, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй хийх тэмцэлд ахиц дэвшил гарч магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Тус улсад өдөр тутам 10 эмэгтэй бусдын гарт алагдаж байдаг гэсэн статистик бий. 2006 онд Мексикийн эрх баригчид хар тамхины картелуудын эсрэг зэвсэгт хүчнийг ашиглаж эхэлснээс хойш 450,000 гаруй хүн алагдаж, олон арван мянган хүн сураггүй алга болжээ.

129 сая хүн амтай Латин Америкийн томоохон улс Мексикт 100 орчим сая сонгогч бүртгэлтэй байдаг.

Ням гарагт мексикчүүд шинэ ерөнхийлөгчөө сонгосноос гадна Конгрессын хоёр танхимын гишүүд, хэд хэдэн мужийн захирагч, түшмэдүүд зэрэг нийтдээ 20,000 гаруй төрийн албан тушаалтныг сонгосон юм.

Энэ сонгуулийн кампанит ажлын үеэр 38 нэр дэвшигч алагдсан нь хар тамхины картелууд орон нутгийн засаг захиргаанд өөрийн нөлөөг тогтоох зорилготой холбоотой байв.

Анхны гэрлэлтээсээ нэг хүүхэдтэй Шэйнбаум 2023 оны арваннэгдүгээр сард их сургуулийн ангийн найз, физикийн ухааны доктор Хесүс Таррибатай гэрлэж байжээ.

2000-аад оны эхээр Мехико хотын байгаль орчны асуудал хариуцсан албан тушаалд томилогдсоноор түүний төрийн албаны замнал эхэлсэн юм.

2018-аас 2023 оны хооронд Шэйнбаум 9 орчим сая оршин суугчтай нийслэл хотын захирагчийн албан тушаалыг хашиж байжээ.

 

Эх сурвалж: AFP


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 10 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 10 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 12 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 14 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 14 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 14 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 16 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 16 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 16 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 16 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 17 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01