Япон улсад төрөлтийн тоо түүхэн доод түвшиндээ хүрчээ


Өчигдөр буюу Лхагва гарагт Япон улсын эрүүл мэндийн яам 2023 оны зарим статистик тоо баримтыг танилцуулжээ.

2023 онд 125 гаруй сая хүн амтай тус улсад 727,277 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оноосоо 5.6 хувиар буурсан үзүүлэлт төдийгүй энэ төрлийн статистик мэдээллийг боловсруулж эхэлсэн 1899 оноос хойших хамгийн доод түвшин болсон байна.

Энэ нь тус улсын эмэгтэйчүүд амьдралынхаа турш дунджаар 1.2 хүүхэд төрүүлдэг гэсэн үг юм.

Үүнээс гадна 2023 онд Японд өмнөх оноосоо 6 хувиар бага буюу 474,717 хос гэрлэлтээ бүртгүүлсэн нь төрөлтийн тоо буурч байгаагийн гол шалтгаан гэж Японы эрх баригчид үзэж байна.

Хүн ам зүйн асуудал “ноцтой түвшинд хүрсэн”, 2030 он хүртэл ирэх зургаан жилийн хугацааг бууралтыг зогсоох сүүлчийн боломж гэж үзэж байгааг тус улсын засгийн газрын сайд Ёшимаса Хаяаши сэтгүүлчдэд мэдээлжээ.

Өчигдөр Японы парламент хүүхэдтэй гэр бүлүүдийг санхүүгээр дэмжих хуулийн төслийг баталсан юм.

Энэ зорилгод зарцуулах 5.3 их наяд иенийг ($34 тэрбум) засгийн газрын 2024 оны төсөвт тусгасан бол ирэх гурван жилийн хугацаанд жил бүр 3.6 их наядыг зарцуулахаар төлөвлөжээ.

Японы залуу үеийнхэн эдийн засгийн дарамт, хүйсээр ялгаварладаг нийгмийн хандлагын улмаас гэрлэх болон хүүхэдтэй болох сонирхолгүй болсныг судалгаанууд харуулдаг.

Байдал энэ хэвээр үргэлжилбэл тус улсын одоогийн 125 сая гаруй хүн ам 2070 он гэхэд 30 хувиар буурч, 87 саяд хүрэх тооцоо бий.

Үүний 10 хүн тутмын дөрөв нь 65 ба түүнээс дээш настай байх хэтийн төлөв харагдаж байна.

 

Эх сурвалж: Associated Press


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 10 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 10 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 12 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 14 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 14 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 14 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 16 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 16 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 16 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 16 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 17 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01