“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болгоно”


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Дэлхийн банктай хамтран МОНГОЛЫН ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ИРЭЭДҮЙ-2024 олон улсын форумыг зохион байгууллаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан илтгэл танилцууллаа.

Тэрээр "Орон сууцжуулалт бол нэг салбар биш, салбар дамнасан цогц байдлаар шийдвэрлэх үндэсний хэмжээний асуудал. Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийн хөтөлбөрийг ганцхан Монголбанканд даатгачихсан, нэгдсэн бодлогогүй байсан учир бүрэн үр дүнд хүрээгүй.

Гол асуудал нь ипотекийн зээлийн хүртээмжгүй байдал. Орон сууцныхаа урьдчилгаа төлбөрийг бүрдүүлсэн ч 2-3 жил шийдвэрээ хүлээдэг. Арилжааны банкны өндөр хүүтэй орон сууцны зээл аваад төлж чаддаггүй, санхүүгийн дарамтад ордог зэрэг олон асуудал байна.

  • Цаашдаа Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэр болгож зорилтот бүлгээ орон сууцжуулна.

Тодруулбал, анх удаа байр авч буй залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудаа хамруулж, нийгмийн баталгааг нь  хангахаар ажиллаж байна.  

Зөвхөн өндөр барилга, орон сууцанд ач холбогдол өгөхгүй, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулж, иргэдээ дулаан, эрчим хүчний хэмнэлттэй, ариун цэврийн байгууламжаа бүрэн шийдсэн ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ боломж, нөхцөлөөр хангана.

  • Үүнд төрийн байгууллагын зүгээс нийслэлтэйгээ хамтран дэд бүтцийг эхлээд бүтээн байгуулж, хотын төлөвлөлттэй уялдуулан, ногоон байгууламжтай, стандартад нийцсэн ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ болох барилга, байшинг барихыг дэмжих юм.

Олон улсын байгууллагуудын гаргасан судалгаагаар гэр хорооллын орон сууцны нөхцөлийг сайжруулах дээрх шийдлүүдийг санал болгож байна.

Эдгээр санал, шийдлийг бүрэн АЖИЛ ХЭРЭГ болгохын тулд төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагуудтайгаа хамтран нэгдсэн бодлого, санхүүгийн бүтээгдэхүүнийг стратегийн хувьд боловсруулж, өрх бүрийн өөр өөр хэрэгцээ, шаардлагад нийцсэн орон сууцтай болгоно" гэх сэдвийн хүрээнд илтгэл танилцуулав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30