Хаягдсан хотын сууринг Мексикийн ширэнгээс санаандгүй олжээ


НУ-ын нэгэн археологич Мексикийн ширэнгэн ойгоос олон зуун жилийн өмнөх Маяачуудын хотыг санаандгүй байдлаар олжээ.

Тодруулбал Эдинбург хотын хэмжээтэй дүйх энэ хотыг АНУ-ын археологич интернэтээс юм хайж байгаад Мексикийн хүрээлэн буй орчны хяналт шинжилгээний байгууллагын хийсэн радар судалгааг олсноор анх илрүүлсэн гэв.  

Пирамид, спортын талбай, зам, амфитеатр бүхий асар том уг хотын сууринг өтгөн шигүү ургамал дор булагдсан байгууламжийг илрүүлэх радарын технологийн тусламжтай байршлыг тогтоон олсон аж.

Энэ хот нь манай эриний 750-850 жилийн үед оршиж байсан бөгөөд 30-50 мянган хүн амьдарч байсан гэж үзэж байна. Энэ нь тус бүсэд одоо оршин суудаг хүмүүсийн тооноос их юм.

Одоогоор судлаачид энэ хот яагаад хаягдсан болохыг тогтоогоогүй ч уур амьсгалын өөрчлөлт гол хүчин зүйл нь байсан байх магадлалтай гэжээ.

Ойролцоогоор 16 км.кв талбайтай уг хот 2 км-ийн зайд орших хоёр том байгууламжтай бөгөөд хоорондоо замуудаар холбогдсон байх аж.

Мөн пирамид хэлбэртэй сүм байгаа нь тэнд Маяачууд мөргөл, шашны зан үйл үйлддэг байсан гэж таамаглаж байгаа юм.

Цаашид LiDAR технологийн тусламжтай өөр бусад эртний хотыг илрүүлж магадгүй гэж археологичид үзэж байна.

Эх сурвалж: ВВС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 10 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 10 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 12 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 14 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 14 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 14 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 16 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 16 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 16 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 16 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 17 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01