“Boeing” зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж $15 тэрбумын санхүүжилт татахыг зорьж байна


Boeing: Эрэлтээс шалтгаалан санхүүжилтийн хэмжээгээ өсгөж магадгүй

“Boeing” компани зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж хөрөнгийн хөрвөх чадвараа нэмэгдүүлэхээр үнэт цаас гаргаж, 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж байгааг ойрын эх сурвалж мэдээллээ. Хэдий  тийм боловч эрэлтээс шалтгаалан санхүүжилтийн хэмжээгээ өсгөж магадгүй байгаа бөгөөд боломжит хөрөнгө оруулагчидтай уулзахаар төлөвлөж байгаагаа тодотгож байна.

Тус компани аравдугаар сарын 23-нд АНУ-ын Үнэт цаасны арилжааны комиссоос үнэт цаас гаргах зөвшөөрлөө хүлээн аваад байгаа юм.

Хэрвээ нэмэлтээр 15 тэрбум ам.доллартой дүйх хувьцаа санал болговол 2020 онд “T Mobile US” компанид эзэмших хувьцаагаа зарсан “SoftBank”-ийн дүнгээс ч давахаар байгааг “Bloomberg”-ийн шинжээчид тооцоолжээ.

Сүүлийн байдлаар тус компанийн дөрвөн жилийн турш ажилтнуудынхаа цалинг шат дараатай 35 хувиар нэмэгдүүлэх саналд Үйлдвэрчний эвлэл нь татгалзсанаар ажил хаялт үргэлжилсэн хүндхэн нөхцөл байдалтай байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“ДАКАР-2026” ЗАЛУУЧУУДЫН ЗУНЫ IV ОЛИМПЫН НААДАМ ОРОЛЦОХ ТАМИРЧДЫН ХУВЦ… 10 цагийн өмнө
ХАТАНБААТАРЫН ГЭГДЭЖ БАЙСАН ЭЛЭГ СУДЛАЛЫН ТӨВИЙГ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БОЛГ… 11 цагийн өмнө
“ТЭРБУМ МОД”-ЫН ХҮРЭЭНД ОЙН ЧАНАР 8.71 ХУВЬ БОЛЖ ӨСӨВ 11 цагийн өмнө
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 60 ХУВЬД ХҮРЧЭЭ 12 цагийн өмнө
ЭНГИЙН АИ-92 ШАТАХУУНЫ ҮНЭ 560 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭЖ, 3600 ТӨГРӨГ БОЛЖЭЭ 14 цагийн өмнө
АН-ЫН БҮЛГИЙН ДАРГААР Б.ТҮВШИН СОНГОГДЛОО 14 цагийн өмнө
ЗЭЭЛИЙН ХҮҮ, ШИМТГЭЛИЙГ БУУРУУЛЖ, ӨРИЙН ДАРАМТЫГ ХЯЗГААРЛАНА 15 цагийн өмнө
ХАЛХГОЛ СУМАНД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЛАА 17 цагийн өмнө
ОН ГАРСНААС ХОЙШ 5.4 САЯ ШИРХЭГ ЭЛЕКТРОН ТАМХИ ИМПОРТОЛЖЭЭ 17 цагийн өмнө
НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ ИРГЭНДЭЭ ИЛҮҮ ОЙРТЛОО 17 цагийн өмнө
БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО 17 цагийн өмнө
БАГАХАНГАЙГААС ЭМЭЭЛТ ХҮРТЭЛХ 127 КМ ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ДУУСЖЭЭ 2026/10/09
ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТААР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦООГҮЙ ӨДРИЙН ТӨЛБӨРИЙГ Х… 2026/10/09
ТӨВ АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМАНД БААВГАЙ МАЛЧИН АЙЛЫН ГЭРИЙГ НЬ СҮЙТГЭЖЭЭ 2026/10/09
МАРГААШААС ИХЭНХ НУТГААР НОЙТОН ЦАС ОРНО 2026/10/09
УКРАИНЫ НИСГЭГЧГҮЙ ОНГОЦНУУД ОРОСЫН ЯНДЕКСИЙН ДАТА ТӨВИЙГ ШАТААЖЭЭ 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ СА… 2026/10/09
“ӨМНӨГОВЬ ХҮЛЭГҮҮД”, “ДАРХАН ЮНАЙТЕД” ХОЖИГДОЛГҮЙ ЯВНА 2026/10/09
“ТОСК” ТӨХХК-ИАС ТӨВ АЙМГИЙН 3-н СУМАНД ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭ… 2026/10/09
ОХУ-ААС НИЙЛҮҮЛЖ БУЙ 134 ВАГОН ШАТАХУУНЫ ТАТАН АВАЛТЫГ ХУРДАСГАХЫГ ДАА… 2026/10/09