ОЙ МОДНЫ САЛБАРЫН 100 ЖИЛ


Хүмүүс бид байгалийн сайханд гарья, ой модтой, устай газар очъё гэдэг. Ой руу ороод л дуртай самар жимс, эмийн ургамлаа түүж авна. Түлээ түлшээ, байр, байшин, тавилга сэлт хийх модоо авна. Хүссэн бүхнээ ойгоос үнэгүй хэрэглэнэ. Гэвч эргээд хайрлах нь тун ховор. Шатаана, хугална, хогоо хаяна. Дээрээс нь модод байгалийн хатуу ширүүнд өртөнө, өвчилнө, ойн хөнөөлт шавжид идэгдэнэ. Хөөрхий дөө
Ойн хөнөөлт шавжид идэгдсэн, түймэрт өртсөн талбайг нөхөн сэргээх, мод тарьж ойжуулах хүндхэн ажлыг ойчид маань хийсээр ирсэн.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Зурамтайн 180 орчим га талбайг нарсны тарьцаар ойжуулах ажил тэртээ 1989, 90- ээд онд эхэлжээ. Өнөөдөр тэнд ТАРИМАЛ ОЙ СҮНДЭРЛЭЖ байна.
Ойд дотор явахад ямар хайр хүргэм гээч. Яг л цэрэг эрс жагссан юм шиг шулуун шугамд нэгэн жигд ургажээ. Нас бие гүйцэж эргэн тойронд нь нялх хөөрхөн модод сэргэн ургажээ. Одоо энэ ойд ойн арга хэмжээ болох сийрүүлэх огтлолт хийж чанаржуулах хэрэгтэй болсон.

Зурамтайг ойжуулах ажлыг эхлүүлэхэд тэр үед Байгаль Хамгаалах газрын дарга байсан С.Дашдаваатай ярилцлаа.
Ойтойгоо зөв харьцаж чин үнэнчээр хайрлаж, өсгөж, үржүүлэх ажлыг ойчид маань хийнэ. Хийсээр ч ирсэн. Таримал ой бий болгоход санаачлан эхлүүлж, хувь нэмрээ оруулж яваа олон ойчидтойгоо уулзаж, тэдний хийсэн бүтээсэнтэй танилцаж явна. ЗГХА Ойн газар дахин байгуулагдсанд ойчид маань их л талархаж, “Эзэнтэй болсондоо бид. Ойн бодлого зөв явагдаасай, залуучууд шинэ шатанд аваачих байх” хэмээж байсан даа. Та нартаа Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30