БЗД: ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС АРВАН НАЙМДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО


Энэ удаагийн ээлжит бус арван наймдугаар хуралдаанаар Төрийн дээд шагналд уламжлах тухай, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Сонгогчийн санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана гэж заасан. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнөх хуралдаануудаар Улсын Их Хурлын сонгуулийн 124 хэсгийг байгуулсан. Үүнд өөрчлөлт оруулахгүйгээр хороодын сонгуулийн хэсгийг мөн 124 байхаар тогтоолын төслийг боловсруулан юм. Дээрх асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжиж баталлаа.

Мөн хуралдааны эхэнд Баянзүрх дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлыг танилцуулсан. Тухайлбал Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Гэр бүлийн өдөрлөг”, “Амар тайван амьдралын төлөө” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж иргэдэд мэдээлэл хүргэсэн. Албан хаагчдыг чадавхжуулах хүрээнд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Прокурорын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөх шалгах газартай тус тус хамтран сургалт хийсэн. Ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхдийг зам тээврийн осолд өртөж, хохирохоос сэргийлж дүүргийн зарим сургуулийн замд анхааруулга бүхий шар бүсийг байгуулсан. Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл нь хийж хэрэгжүүлж буй ажлын хүрээнд бусад дүүргүүдээ манлайлж ажиллаж байгааг мэдээлэл өгөх үеэр танилцуулсан. Үүнээс гадна гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үеэс 37.4 хувир буурсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30