БЗД: ХЭЛМЭГДЭГСДИЙН ГЭРЭЛТ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ


УИХ-ын 1996 оны тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 сарын 10-нд тэмдэглэн, 1937 оноос эхтэй улс төрийн болон сэхээтнүүдээ хэлмэгдүүлсэн гунигт өдрийг дурсан санадаг байхаар тогтсон билээ.

Харь нутагт хилийн дээс алхаад эргэж ирээгүй буюу хуучнаар ЗХУ одоогийн ОХУ-ын Комарова тосгоны Бутова сууринд хоригдож цаазлуулсан иргэдийнхээ дурсгалыг МУ-ын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс болон Баянзүрх дүүргийн ИТХ-ын ажлын албаныхан өнөөдөр хүндэтгэж гэрэлт хөшөөнд цэцэг өргөлөө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд буй эл хөшөөний эх хувь ОХУ-д хар өнгөөр их хэлмэгдүүлэлтэд өртсөн 249 хүний нэрийг сийлсэн байдалтай оршдог. Харин эх орондоо элгэн саданд нь ойр байдлаар цагаан боржин чулуугаар гэрэлт хөшөөг босгосон нь энэ юм

Гэрэлт хөшөө боссон цагаас хойш гурав дахь жилдээ хэлмэгдэгсдийн ар гэр, үр хойч болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс болон Баянзүрх дүүргийн ИТХ-ын ажлын албаныхан хүндэтгэл үзүүлж байна

Цаашид гэрэлт хөшөөнд гэрэл нэмэх ойр орчмыг тохижуулах зэргээр засахаар төлөвлөжээ.

Монгол улсын түүхэнд хар толбо үлдээсэн их хэлмэгдүүлэлтийн гунигт он жилүүдийг хамаг монголчууд бүү мартагтун


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30