И март бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжиж ажиллана


Имарт (Скай Хайпермаркет ХХК) болон МҮХАҮТ, Голомт банк хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин ажиллах гурван талт санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Скай Хайпермаркет ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, БОНЗ-ын зөвлөлийн тэргүүн Б.Бадамханд, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Магнайбаатар, Голомт банкны Байгууллага Хөгжлийн газрын захирал Ц.Байгалмаа нар гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааныхаа хүрээнд эмэгтэйчүүдийг дэмжих хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм.

Имарт нь “WOMEN OWNED” тэмдэгтийг эзэмшигч эмэгтэй бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох, олон нийтэд таниулан сурталчлах замаар тэднийг бизнесээ өргөжүүлэх боломжийг илүү нэмэгдүүлж бодит дэмжлэг үзүүлэх юм. Дашрамд дурдахад, “Скай Хайпермаркет” ХХК-ийн нийт ажилтнуудын 70 хувь эмэгтэйчүүд, талбай түрээслэгчдийн 75 хувийг бизнес эрхлэгч эмэгтэйчүүд эзэлдэг.

Тэдний ажлын байран дахь жендэрийн эрх тэгш байдал, олон талт хүртээмжтэй байдлыг чухалчлан хангасаар ирсэн. Мөн түрээслэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, олон нийтэд таниулахад нь дэмжин ажиллаж тогтмол зөвлөгөө, сургалтыг зохион байгуулахаас гадна түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30