АДУУНЫ СОЁЛОО АЛДАХ УУ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БРЭНД БОЛГОХ УУ?


Монголчууд хүлэг морио молор эрдэнэ хэмээн дээдлэн ирсэн ард түмэн. Монгол нутагт адууг гаршуулсан цаг хугацаа тодорхойгүй боловч 10 мянган жилийн тэртээгээс улбаатайг археологийн судалгаанууд баталдаг.

Төв Азийн цээжинд нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн монголчууд ав хомрого, аян дайн, нүүдэл суудал, уналга ачилга, шуудан харилцаа зэрэгт адууг өргөн ашиглаж ирсэн нь тэдний амьдралын салшгүй нэг хэсэг болж, арвин баялаг адууны өв соёлыг бүтээжээ. Адууны өв соёл зөвхөн хурдан морины уралдаан бус нүүдэлчдийн ахуй амьдрал, хоол хүнс, зан заншил, аман зохиол, дуу хөгжим, дүрслэх урлаг, ертөнцийг үзэх үзэл, гүн ухааны сэтгэлгээ, соёлын биет болон биет бус өв гээд бүхий л зүйлд нэвт шингээстэй.

Мэдээж дэлхийн монгол туургатан ард түмэнд адууны соёл хамаатай. Гэхдээ Монгол Улс энэхүү өв соёлын гал голомт байх учир нь Төв Азийн өндөрлөг, тэр дундаа Монгол нутагт анх адуу үүссэн гэж үздэг бөгөөд Дорноговь аймгийн Эргэлийн зоо орчмоос 65 сая жилийн өмнөх үед хамаарах адууны олдвор олдож байсан нь үүнийг нотолдог аж.

Гэвч сүүлийн жилүүдэд адууны соёлоо “айл”-д алдаж мэдэх нөхцөл бий болжээ. Ийн хэлэх учир нь, урд хөршид адууны соёлыг хөгжүүлж, аялал жуулчлалын брэнд болгон сурталчилж байна. Ганцхан жишээ дурдахад, Өвөрмонголын Шилийн гол аймгийн Үзэмчин хошуунд өвлийн аялал жуулчлал, морин уралдаанаар 17 сая жуулчин татаж, 23.1 тэрбум юанийн ашиг олжээ. Адууны үйлсийн нийгэмлэг байгуулж, Өвөрмонголын Авга хошууг “Хар адууны өлгий”, Сөнид баруун хошууг “Тал нутгийн хурдан хүлгийн өлгий” хэмээн нэрийдсэн байна. Мөн Шилийн гол аймгийг Адуун соёлын төв хэмээн зарлажээ.

НҮБ-ын соёлын байгууллага ЮНЕСКО-д манай улс Эрийн гурван наадмаа биет бус соёлын өвөөр бүртгүүлсэн. Морин уралдаан бол адууны соёлын нэгээхэн хэсэг. Тиймээс адууны өв соёлыг сэргээн хөгжүүлж, түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, цогцоор нь дэлхийн өвд бүртгүүлж болмоор санагдана.

Морин уралдааны асуудал хүүхдийн эрх, эрүүл мэнд, амь насны асуудлыг дагуулдаг учраас цаашид ямар гарц гаргалгаа, шийдэл байж болохыг нийтээр хэлэлцэхэд ч буруудахгүй. Морин тойруулга, бооцоот уралдааныг хөгжүүлж, насанд хүрсэн хүн унаж уралддаг байх, уралдах зайг богиносгох, өвлийн аялал жуулчлалд морины уралдаан, үзүүлбэр зэргийг оруулах гээд олон шийдэл хувилбар бий.

Гагцхүү адууны соёлыг ганц морин уралдаан, унаач хүүхдийн эрх зөрчигддөг гэдэг халхавчаар хааж, дагалдах бусад өв соёлыг үгүйсгэсээр, алдмааргүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СЭЛБЭ ГОЛЫН ТОХИЖИЛТЫГ ЧАНАРТАЙ ГҮЙЦЭТГЭХГҮЙ БОЛ НИЙСЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХГҮ… 6 минутын өмнө
УГСАРМАЛ ОРОН СУУЦУУДЫГ ГАЛ ДЭМЖДЭГГҮЙ МАТЕРИАЛААР ДУЛААЛЖ, МЕТАЛ ФАСА… 21 цагийн өмнө
БОГДХАН УУЛАНД 14 ХОНОГ АЛХАХ, СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙ… 23 цагийн өмнө
ХУВИЙН СУРГУУЛИУД УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН 10 … 23 цагийн өмнө
“ЗҮРХ МАРТАХГҮЙ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ДУНДГОВЬ АЙМАГТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, … 23 цагийн өмнө
Ж.БАЯРМАА: 2 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ИРГЭНИЙ САР БҮР ТАТВАРТ СУУТГУУЛДА… 23 цагийн өмнө
ТАЙВАНИЙН ҮНДЭСНИЙ ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ХОСГҮЙ ҮНЭТ ҮЗМЭРҮҮДИЙН НЭГ ЧИНГ… 23 цагийн өмнө
БУЙР НУУРТ ОЛОН УЛСЫН ЗАДГАЙ УСАНД СЭЛЭЛТИЙН ТЭМЦЭЭН БОЛНО 23 цагийн өмнө
“ТАВАН ШАРЫН ТӨМӨР ЗАМ ДООГУУРХ НҮХЭН ГАРЦ” ТӨСЛИЙН ЗАМЫН АЖИЛ ДУУСЖЭЭ 23 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИ… 23 цагийн өмнө
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨ… Өчигдөр
ШИ ЖИНЬПИН БНАСАУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА Өчигдөр
ИРГЭДИЙН ГАР ДЭЭР ОЧИХ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙГ БУУРУУЛАХЫГ ЗОРЬЖ БА… Өчигдөр
Н.УЧРАЛ: ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДСАН НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЧӨЛ… Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ӨГӨХ "ХУУЛЬЧ АІ" АППЛИКЕЙШНЫГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛ… Өчигдөр
“ОЮУТАН ЦАГДАА“ АРГА ХЭМЖЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
ГАЗРЫН МАРГААНТАЙ БАРИЛГЫН АЖЛЫГ ЗОГСООЛОО Өчигдөр
СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ 90% БАЙНА Өчигдөр
“МААМУУ НААШ ИР” ДУУГ ТӨРИЙН ШАГНАЛД ТОДОРХОЙЛЖЭЭ 2026/06/08
ФИЛИППИНД 7.8 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖ, ЦҮНАМИГИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ … 2026/06/08