Ирэх сарын 1-нээс автобусаар зорчихдоо 1000 төгрөг төлөх тогтоол хэрэгжиж эхэлнэ


НИТХ-аас тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт зарим өөрчлөлт оруулсан.

Тогтоол 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж, иргэд автобусанд суухдаа 1000 төгрөг төлж зорчихоор байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан билээ. Тэгвэл шинэ тарифыг ирэх сарын 1-нээс мөрдөхөөр болсныг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдэгдэв.

Шинэ тарифаар Ч, М, Д, Ү, Х, Шү, Зү чиглэлийн бүх автобусанд том хүн 1000, хүүхэд 200 төгрөг төлж зорчино. Нэг удаа 1000 төгрөг төлж зорчсоноор цаг хамаарахгүйгээр өдөрт гурван удаа дамжин суух боломжтой аж. Өөрөөр хэлбэл, өмнө нь 30 минутын дотор дамжин суусан тохиолдолд үнэгүй зорчдог байсныг тухайн өдөртөө болгон өөрчлөн зохицуулжээ. Ингэхдээ буух бүрдээ төхөөрөмжид автобусны картаа дарснаар дамжин суух хөнгөлөлтийг эдлэх юм байна. Түүнчлэн дамжих хөнгөлөлт өмнө нь ижил чиглэлд үйлчилдэггүй байсан. Харин шинэ тарифын мөрдлөгөөр ижил чиглэлд ч дамжин суухдаа хөнгөлөлт эдлэх боломжтой болжээ. 

Харин “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу явдаг X:19 чиглэлийн автобусанд том хүн 15000, хүүхдэд 7000 төгрөгөөр зорчих юм. Энэ нь Д.Сүхбаатарын талбайгаас нисэх онгоцны буудал руу явдаг чиглэл аж.

Харин Х:20 буюу таван шараас “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу явдаг автобус том хүнд 10000, хүүхдэд 5000 төгрөгөөр үйлчлэхээр тогтжээ.

Тарифын шинэчлэлийг ирэх сарын 1-нээс буюу бямба гаргаас мөрдөнө.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
THE HU ХАМТЛАГ ЮНЕСКО-Д ШИНЭ ЦОМГОО ТАНИЛЦУУЛЛАА 18 цагийн өмнө
ЗГ: ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ ТОГТООХ … 18 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН 76.4% НЬ ТҮЙМЭРТ ӨРТСӨНИЙГ ТОГТООЖЭЭ 18 цагийн өмнө
ГОВИЙН БҮСИЙН ШАТАРЧИД ОЮУНЫ ЦАР ХҮРЭЭ, МЭРГЭН УХААНАА СОРИХООР ӨМНӨГО… Өчигдөр
АНУ-ЫН ЦЭРГИЙН БААЗАД ХЯТАДЫН ЦАХИЛГААН АВТОМАШИНЫГ ХОРИГЛОЛОО Өчигдөр
ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХЭД ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВНА Өчигдөр
"ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХААР ШТС-УУДЫН АЖИЛЛАХ ЦАГТ ӨӨРЧЛӨЛТ ОР… Өчигдөр
"ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДАЛ ТҮР ЗОГССОН" Өчигдөр
"ГАРААШИЙГ ҮЛ ХӨДЛӨХИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ" НИЙТИЙН ӨРГӨДӨЛД 100.000 И… Өчигдөр
ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙД УУЧЛАЛ ГУЙЖ НӨМРӨГИЙН ШАТАН ГАЗРЫГ НӨХӨН СЭРГЭЭХ… Өчигдөр
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА ХӨХ ХОТОД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА Өчигдөр
МОНГОЛ УЛС НҮБ-Д ЭЛССЭНИЙ 65 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА Өчигдөр
ШҮЛХИЙН НАМРЫН ДАРХЛААЖУУЛАЛТАД 5.0 САЯ МАЛ ХАМРУУЛЖЭЭ 2026/10/26
ЗҮРХ УУЛ ЧИГЛЭЛИЙН 1.6 КМ АВТО ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/26
СУРАГЧИД ЭНЭ 7 ХОНОГ ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/26
ЯПОНД БААВГАЙ ҮРГЭЭХ ЗОРИУЛАЛТТАЙ РОБОТ НОХОЙ БҮТЭЭЖЭЭ 2026/10/26
ШАРСАН ТАХИАНЫ ФЕСТИВАЛИАР 400 МЕТР УРТ ШИРЭЭ ЗАСАВ 2026/10/26
АГААРЫН ЧАНАРЫГ МЭДЭЭЛЭХ ХОЁР САМБАР БАЙРЛУУЛЛАА 2026/10/26
АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД 91 АЛБАН ХААГЧИЙГ ХАМРУУЛАВ 2026/10/26
ГАРААШ, ДУЛААН ЗОГСООЛЫН ТАТВАРЫГ ЦУЦЛУУЛАХ ӨРГӨДӨЛД 97.8 МЯНГАН ИРГЭН… 2026/10/26