“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр дөрөвдэх жилдээ хэрэгжиж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж, бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутан залууст Монгол Улсын Ерөнхийлөгч амжилт хүсэж, захиа, даалгавар гардууллаа.

Тэр бээр олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, ажил амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь залуучуудын хичээл зүтгэл, сурлага, хөдөлмөрөөс хамаарна гэдгийг хэллээ.

Эрдэм номдоо шамдан суралцаж, олон улсын түвшинд өрсөлдөх боловсрол эзэмшин, эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

“Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” хөтөлбөрийн хүрээнд 761 оюутан АНУ, Их Британи, Герман, Франц, Австри, Чех, Канад, Польш, Австрали, Орос, Хятад, Солонгос, Унгар, Литва, Энэтхэг, Вьетнам, Куба, Казакстан, Лаос гэсэн 19 улсын их, дээд сургуульд суралцаж байна.

Тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж,  бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ЫН ЧУУЛГАНААР 2027 ОНЫ ТӨСВИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ 24 минутын өмнө
БАРИГДАЖ БУЙ ОРОН СУУЦ БҮРД QR КОД ОЛГОЖ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНТАЙ БО… 19 цагийн өмнө
НӨМРӨГИЙГ ШАТААСАН БУРУУТАЙ ЭТГЭЭДИЙГ ТОГТООЖ ХОХИРЛЫН НӨХӨН ТӨЛҮҮЛНЭ … 19 цагийн өмнө
ЯАРМАГИЙН ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ АВТОБУСНЫ ХӨДӨЛГӨӨНД ЗОРИУЛАН ЧӨЛӨӨЛЖ… 20 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗАМЫН-ҮҮД СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА 20 цагийн өмнө
СҮҮНИЙ ҮХРИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧИД “НОГООН ДАВААНЫ ТУНХАГ”-ИЙГ БАТАЛЛАА 20 цагийн өмнө
АРХАНГАЙ АЙМАГТ 22 МВТ-ЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЖ ЭХЭЛЛЭЭ 23 цагийн өмнө
ХАГАС КОКСОН ТҮЛШНИЙ ТАТАН АВАЛТ ЭХЭЛЛЭЭ 23 цагийн өмнө
"NETFLIX" 2030 ОНЫ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙГ ШУУД ДАМЖУУЛАХААР БОЛЖЭЭ 23 цагийн өмнө
17 НАСТАЙ СУРАГЧ АУТИЗМ, ADHD-ИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ХИЙМЭЛ ОЮУН УХААН БҮТЭЭ… Өчигдөр
Э.БАТШУГАР ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДАД 5 ЧИГЛЭЛЭЭР ҮҮР… Өчигдөр
ЗАСГИЙН ГАЗАР “ОЮУ ТОЛГОЙ" ТӨСЛИЙН НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛА… Өчигдөр
ЛОГИСТИКИЙН ТӨВ ЭНЭ ОНД 111 МЯНГАН ЧИНГЭЛЭГ АЧИЖ, БУУЛГАНА Өчигдөр
1200 АЙЛЫН ЯНДАНГ БУУЛГАСАНТАЙ ДҮЙЦЭХ ШИНЭЧЛЭЛ ХИЙЖЭЭ Өчигдөр
НАЛАЙХ–ОФИЦЕРУУДЫН ОРДОН ЧИГЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУСНЫ ҮЙЛЧИЛГЭ… Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАВ Өчигдөр
ХОВД АЙМГИЙН ҮЕНЧ СУМАНД 175 ИШИГ УСТГАЛД ОРУУЛЖЭЭ Өчигдөр
Б.ПҮРЭВДАГВА: ГАЛ УНТРААХ, АВРАХ 29 ДҮГЭЭР АНГИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ ШУУРХ… Өчигдөр
ДОРНОД АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМАНД 160 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЕБС АШИГЛАЛ… 2026/10/13
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН АВТОЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ 2026/10/13