Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрс худалдах, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа. 

 

Засгийн газраас зарласан хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг холбох Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж, үндсэн чиглэлийг батлуулсны үндсэн дээр 2025 оны хоёрдугаар сарын 14-нд хоёр тал гарын үсэг зурсан юм. Энэхүү хэлэлцээрийг соёрхон баталснаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын тендерийг энэ сард зарлахаар төлөвлөж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улсын Их Хурлын хаврын чуулганы эхэнд хэлэлцээрийг соёрхон баталж, бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэх боломж олгоно гэдэгт итгэлтэй байна. Хэлэлцээрийг баталсны дараа компани хоорондын гэрээнүүд хийгдэж, хэлэлцээрт тусгасны дагуу ажил албан ёсоор эхэлнэ” гэж хэллээ. 

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь холболтын төмөр зам болно.  Төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын  хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10,000 ам.долларт хүрэх зорилт биелнэ.  Монгол Улсын нийт хүн амын орлогын албан татварын дүнгээс хоёр дахин их хэмжээний нэмэлт орлого олно. Ингэснээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого нэмэгдэж, олон жил яригдсан татварын реформыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ. Мөн Монгол Улс, БНХАУ хооронд Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох, баруун, зүүн тэнхлэгийн төмөр замын дараагийн төслүүд хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХЭРЭГЛЭЭНИЙ БҮХ ТӨЛБӨРҮҮД ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛД НӨЛӨӨЛӨХГҮЙ БОЛЛОО 18 цагийн өмнө
ОНГОЦООР ИРСЭН ШУМУУЛНААС ХАЛДВАР АВЧ 2 ХҮН НАС БАРЖЭЭ 19 цагийн өмнө
COP17 | АЗИ ДАЯАР ОЙ, ГАЗРЫН ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХАД ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨР… 20 цагийн өмнө
БНСУ ДАЯАР 80 ШҮҮХИЙН БАЙРЫГ ТЭСРЭХ БӨМБӨГӨӨР ЗАНАЛХИЙЛЖЭЭ 20 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД ОЛГОСОН 407 НЭГЖ ТАЛБАРЫН ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ … 20 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ТАМИРЧИД АНХ УДАА УСАН ПОЛОГИЙН ДАШТ-Д ОРОЛЦОНО 20 цагийн өмнө
ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ -ИЙН БҮРТГЭЛ ИРЭХ САРЫН 7-НД ЭХЭЛНЭ 20 цагийн өмнө
ХИЙМЭЛ ОЮУН, ДАТА ТӨВИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА 21 цагийн өмнө
"УЛААНБААТАР - ЛҮН" ЧИГЛЭЛИЙН 101.7 КМ ДӨРВӨН ЭГНЭЭ АВТО ЗАМЫН БАРИЛГЫ… 21 цагийн өмнө
ЭНЭ ЖИЛ ЕБС-ИУД ДӨРВӨН УЛИРЛААР ХИЧЭЭЛЛЭНЭ 22 цагийн өмнө
ҮЕРИЙН УЛМААС БАЛБАД 157 ХҮН АМИА АЛДЖЭЭ 22 цагийн өмнө
УЛСЫН БАЯР НААДАМД ОРОЛЦСОН УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД "НАЙРАМДАЛ" ЗУСЛАНД АМ… 23 цагийн өмнө
ДОРНОД, СҮХБААТАР АЙМГИЙН ГУРВАН СУМАНД ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООЖЭЭ 23 цагийн өмнө
ШТС-УУДААР БОРЛУУЛЖ БУЙ ШАТАХУУН СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ГЭДЭГТ … 23 цагийн өмнө
ЭНЭ НАМАР 1.2 САЯ ОРЧИМ ТОНН УРГАЦ ХУРААН АВАХ УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ ГАРЛАА 23 цагийн өмнө
ЕСДҮГЭЭР САРД ЦАСТАЙ, БОРООТОЙ, ШОРООН ШУУРГАТАЙ Өчигдөр
НӨХӨН СЭРГЭЭГДЭХ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР МОНГОЛЫН НООС, НООЛУУРЫГ ОНЦЛОВ Өчигдөр
НҮҮРСНЭЭС ШАТАХУУН ГАРГАН АВАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ ЭХЭЛН… Өчигдөр
ХБНГУ-ЫН ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИЛАА Өчигдөр
1,600 ХҮН 360 ТОНН ЖИНТЭЙ ХИРОСАКИ ЦАМХГИЙГ ТАТАН ХӨДӨЛГӨЖЭЭ Өчигдөр