“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК “1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГААР ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ, ҮРЖҮҮЛЦГЭЭЕ" УРИАТАЙ КАМПАНИТ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА


Монгол Улсын стратегийн баялгийн өгөөжийг ард иргэдэд хүртээмжтэй хуваарилах зорилгыг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар зохих бодлого шийдвэрийг гаргасан.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн 2025 оны хоёрдугаар сард гаргасан “1072 ширхэг хувьцааны ногдол ашиг хуваарилах шийдвэр”-ийг Монгол Улсын Засгийн газар баталж, 2024 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөг буюу нийт 285,000 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилах, ногдол ашгийн эхний хэсгийг 2025 оны хоёрдугаар сард, дараагийн хэсгийг дөрөвдүгээр сард олгохоор төлөвлөсөн.

Энэхүү шийдвэртэй уялдуулан “Монголын хөрөнгийн бирж” ХК-иас санаачлан хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллагууд, мэргэжлийн холбоод, хөрөнгийн биржид бүртгэлтэй 52 гишүүн үнэт цаасны компаниудаа уриалан, хөрөнгийн зах зээлд нэвтэрч буй бэлэн мөнгөний урсгалыг зүй зохистой удирдах, зохион байгуулах, хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалтын өгөөжөө нэмэгдүүлэх боломж бололцоог иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, хөрөнгийн зах зээлд оролцогчдын идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" кампанит ажлыг эхлүүлж байна.

Кампанит ажлын хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК байгууллагын цахим хуудас болон сошиал сувгуудаараа дамжуулж

  • 1072 хувьцааны ногдол ашгаараа хөрөнгө оруулахын ач холбогдол, давуу тал;

  • Хөрөнгө оруулалтын боломжууд, үнэт цаасны төрлүүд, эрсдэл ба өгөөж;

  • Хөрөнгө оруулахдаа анхаарах зүйлс, заавар зөвлөмжийн талаарх мэдээ мэдээллүүдийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал олон нийтэд хүргэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“ДАКАР-2026” ЗАЛУУЧУУДЫН ЗУНЫ IV ОЛИМПЫН НААДАМ ОРОЛЦОХ ТАМИРЧДЫН ХУВЦ… 10 цагийн өмнө
ХАТАНБААТАРЫН ГЭГДЭЖ БАЙСАН ЭЛЭГ СУДЛАЛЫН ТӨВИЙГ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БОЛГ… 11 цагийн өмнө
“ТЭРБУМ МОД”-ЫН ХҮРЭЭНД ОЙН ЧАНАР 8.71 ХУВЬ БОЛЖ ӨСӨВ 11 цагийн өмнө
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 60 ХУВЬД ХҮРЧЭЭ 12 цагийн өмнө
ЭНГИЙН АИ-92 ШАТАХУУНЫ ҮНЭ 560 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭЖ, 3600 ТӨГРӨГ БОЛЖЭЭ 14 цагийн өмнө
АН-ЫН БҮЛГИЙН ДАРГААР Б.ТҮВШИН СОНГОГДЛОО 14 цагийн өмнө
ЗЭЭЛИЙН ХҮҮ, ШИМТГЭЛИЙГ БУУРУУЛЖ, ӨРИЙН ДАРАМТЫГ ХЯЗГААРЛАНА 15 цагийн өмнө
ХАЛХГОЛ СУМАНД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЛАА 17 цагийн өмнө
ОН ГАРСНААС ХОЙШ 5.4 САЯ ШИРХЭГ ЭЛЕКТРОН ТАМХИ ИМПОРТОЛЖЭЭ 17 цагийн өмнө
НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ ИРГЭНДЭЭ ИЛҮҮ ОЙРТЛОО 17 цагийн өмнө
БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО 17 цагийн өмнө
БАГАХАНГАЙГААС ЭМЭЭЛТ ХҮРТЭЛХ 127 КМ ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ДУУСЖЭЭ 2026/10/09
ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТААР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦООГҮЙ ӨДРИЙН ТӨЛБӨРИЙГ Х… 2026/10/09
ТӨВ АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМАНД БААВГАЙ МАЛЧИН АЙЛЫН ГЭРИЙГ НЬ СҮЙТГЭЖЭЭ 2026/10/09
МАРГААШААС ИХЭНХ НУТГААР НОЙТОН ЦАС ОРНО 2026/10/09
УКРАИНЫ НИСГЭГЧГҮЙ ОНГОЦНУУД ОРОСЫН ЯНДЕКСИЙН ДАТА ТӨВИЙГ ШАТААЖЭЭ 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ СА… 2026/10/09
“ӨМНӨГОВЬ ХҮЛЭГҮҮД”, “ДАРХАН ЮНАЙТЕД” ХОЖИГДОЛГҮЙ ЯВНА 2026/10/09
“ТОСК” ТӨХХК-ИАС ТӨВ АЙМГИЙН 3-н СУМАНД ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭ… 2026/10/09
ОХУ-ААС НИЙЛҮҮЛЖ БУЙ 134 ВАГОН ШАТАХУУНЫ ТАТАН АВАЛТЫГ ХУРДАСГАХЫГ ДАА… 2026/10/09