“Бүтээмж ба Инновац-UB2025” харилцан суралцах арга зүйн форум эхэллээ


Монгол Улсын Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяныг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд нийслэл, 21 аймгийн нутгийн захиргааны байгууллагын сайн туршлагыг тодорхойлох, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Бүтээмж ба Инновац-UB2025” харилцан суралцах арга зүйн форумыг зохион байгуулж байна.  Уг форум нь төрийн албаны үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, нийслэл, орон нутгийн төрийн захиргааны байгууллагад нэвтрүүлсэн бүтээлч арга барилыг солилцох, харилцан суралцах, сурталчлан таниулах зорилготой юм. 

НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвийн менежер Т.Батзаяа “Харилцан суралцах арга зүйг ашиглан сайн туршлагыг тодорхойлох энэхүү болзолт уралдаан хоёр үе шаттайгаар хэрэгжиж байгаа бөгөөд эхний шатанд нийслэл, 21 аймгаас нутгийн захиргааны байгууллагадаа нэвтрүүлсэн тэргүүний арга барилаа тодорхойлон ирүүлээд байгаа. Форумын хоёрдугаар шатны арга хэмжээ тавдугаар сарын 26-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж байна. Улсын хэмжээнд шилдэг, сайн туршлагыг шалгаруулах арга хэмжээнд 9 дүүрэг, 16 аймгийн нийт 25 сайн туршлагыг танилцуулна. Нийслэл болон орон нутгийн захиргааны байгууллагууд энэхүү арга зүйг хэрэглэн иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, өөрсдийн дотоод үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой” гэлээ. 

Форумд оролцож буй албан хаагчдад Улаанбаатар хотын онцлог, төрийн байгууллагуудын бүтэц үйл ажиллагааг танилцуулах, туршлага судлуулахаас гадна

  • 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө;
  • “20 минутын хот-Хотын хөгжлийн индекс;
  • “Улаанбаатар хэрэгжүүлж буй мега төслүүдийн үзэл баримтлал, үйл явцын талаар мэдээлэл хүргэх;
  • “Харилцан суралцах арга зүй”;
  • “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”;
  • “Цахим орчны боломжийг ашиглан ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх нь”;
  • “Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”;
  • “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах арга зүй” зэрэг ажлын байрны ур чадварыг нэмэгдүүлэх сургалтуудыг орох юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30