“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт эхэллээ


“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт эхэллээ. Өнөөдөр 10 дахь жилдээ зохион байгуулж буй уг марафонд 41 улсын 30 мянга орчим иргэн оролцож байна. Олон улсын гүйлтэд  оролцогчид өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл долоон төрөлд гүйнэ. Гэхдээ энэ жилийн хувьд 5 км, 21 км, 42 км зайд гүйгчид шинэ маршрутаар гүйж байна. Мөн спорт, урлагийн арга хэмжээ, эрүүл мэндийн болон хоолны үйлчилгээг иргэд өдөрлөгийн үеэр авах боломжтой. Үүнээс гадна энэ жил Улаанбаатар марафоны 10 жилийн ойг тохиолдуулан жил бүрийн онцлох зургуудаас түүвэрлэсэн гэрэл зургийн үзэсгэлэнг талбайн том асрын чанх ард дэлгэх юм.

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийг нээж, хотын дарга Х.Нямбаатар үг хэллээ. Тэрбээр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулж жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн. Энэ жилийн хувьд марафоны 10 жилийн ой тохиож байгаа онцлогтой. Улаанбаатар марафоны 10 жилийн ойгоор нийслэлийн иргэд, хөдөө орон нутгийн оролцогчид, Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчдоос эхлээд олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид хүртэл 30 мянга орчим гүйгч оролцож байна. Мөн “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг “өдөрлөг”-ийн хэмжээнд өргөн зохион байгуулсан хоёр дахь жил нь 2025 он болж байгаа юм. “Улаанбаатар Марафон-2025” олон улсын гүйлтэд оролцогчдодоо спортын өндөр амжилт хүсэж, өсвөр, залуу үеийнхэн маань өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюуны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх гүйлтийн спортыг сонирхож, хичээллэхийг уриалъя” гэлээ.

Түүнчлэн марафонд оролцогчдын бүртгэлийг цахимжуулан нэгдсэн системд холбож, RFID технологийн шийдлийг ашиглан гүйгчдийн гараа, бариаг бүртгэх болон барианд орсон зургийг нь тухайн хүний бүртгэлтэй хаяг руу илгээх, гүйгчдийн гүйлтийн үеийн үзүүлэлтийг хэмжих автоматжуулсан технологийг нэвтрүүлээд байгааг “Hipay” компаниас хариуцан 4 дэх жилдээ хамтран ажиллаж байна.

Энэ жил “Улаанбаатар марафон”-д сайн дурын ажилтнаар 450 залуус дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
145 АЛБАН ХААГЧ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ 5 цагийн өмнө
МОРИНЫ СЭРВЭЭНИЙ ӨНДӨР ХЭМЖИХ ШИНЭ ТӨХӨӨРӨМЖИЙГ “ПАРТИЗАН“-Ы НААДМААР … 6 цагийн өмнө
НААДМЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ 6 цагийн өмнө
ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛЫГ БЭЛТГЭЖ ЭХЭЛЛЭЭ 7 цагийн өмнө
О.САРАНЧУЛУУН: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН АЖИЛЛУУЛСАН ЖДҮ-ИЙГ 5 ЖИЛ НД… 8 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ 8 цагийн өмнө
НИЙСЛЭЛ РҮҮ ОРЖ ИРДЭГ БАТАЛГААТ БУС БУЮУ ХУЛГАЙН 21 ЗАМД ХӨДӨЛГӨӨНТ ЭР… Өчигдөр
ХҮН АМЫН НЯГТАРШИЛ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН НӨЛӨӨГӨӨР ГАМШГИЙН ЭРСДЭ… Өчигдөр
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ДАРАА ВЕНЕСУЭЛИЙН ТЭНГЭР УЛААН ӨНГӨӨР БУДАГДЖЭЭ Өчигдөр
"БАЙГАЛЬ НУУРЫН ЭГШИГЛЭНТ ТАТАХ ХҮЧ" ХӨГЖМИЙН НААДАМ УЛААНБААТАРТ ЗОХИ… Өчигдөр
12 ШИРХЭГ БААВГАЙН ТАВХАЙГ ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЖЭЭ Өчигдөр
НААДМААР ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ХҮСЭЛТИЙГ ЭНЭ САРЫ… Өчигдөр
“PLAYTIME” ХӨГЖМИЙН НААДМЫН ҮЕЭР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС 24 ЦАГИЙН ХЯ… Өчигдөр
ТАВАН АЙМАГТ БАТАРЕЙ ХУРИМТЛУУР, НАРНЫ СТАНЦ АШИГЛАЛТАД ОРНО Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ГЕОПАРК НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ Өчигдөр
“МОНГОЛ УЛС, БНСУ ХООРОНДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР” ХИЙГДЛ… 2026/07/01
АНУ ИРАНЫ ЭСРЭГ ТЭНГИСИЙН БҮСЛЭЛТЭЭ БҮРЭН ЦУЦАЛЖЭЭ 2026/07/01
ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТ ӨНӨӨДӨР УЛСЫН ХЭМЖЭЭНД ЭХЭЛЛЭЭ 2026/07/01
ЭЗЭМШИЛ, АШИГЛАЛТЫН ГАЗРЫН 50 МЕТР ХҮРТЭЛХ ТАЛБАЙГ УГААЖ, ӨНГӨ ҮЗЭМЖИЙ… 2026/07/01
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ОНООСОН 2 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛЫГ 40 САЯАР ТОР… 2026/07/01