ТАВАН АЙМАГТ БАТАРЕЙ ХУРИМТЛУУР, НАРНЫ СТАНЦ АШИГЛАЛТАД ОРНО


Монгол Улсын Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт /аукцион/ зарлаж, гүйцэтгэгчид /2026.06.18/ тодорсон. Өнөөдөр /2026.07.01/ таван аймагт батарей хуримтлуурын систем, нарны станц байгуулах төслийн гүйцэтгэгчээр шалгарсан компаниудтай Диспетчерийн Үндэсний төв цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгууллаа.                           Таван аймагт нийт 220 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц, 135 МВт / 440 МВт.цаг хүчин чадалтай бүхий төслийг амжилттай хэрэгжүүлэх эхлэлийг тавьж, эрчим хүчний салбарт шударга өрсөлдөөн, хөрөнгө оруулалтын жишиг тогтооход хувь нэмэр оруулсан мэргэжилтэн, инженерүүд, бодлогын багийнханд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийлж, батламж гардуулав.                                                                                 Ерөнхий сайд “Энэ мөч бол олон жил яригдсан ч удааширсан, төлөвлөгдсөн ч гацсан, шаардлагатай ч шийдэгдээгүй явж ирсэн ажлыг хөдөлгөж болдгийг харуулсан бодит үр дүн юм. Байгуулагдаад 80 гаруй хонож буй Засгийн газрын эхний өдрөөсөө шамдан эхлүүлсэн том зорилтод оролцож, эрчим хүчний шилжилтийн шинэ хуудас нээж байна. Энэ бол Монголын зах зээл хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байгаагийн, хувийн хэвшил Монгол төрд итгэж, эрчим хүчний салбарт шинэ итгэлцэл бүрдэж буйн тод илэрхийлэл юм. Үүний үр дүнд эрчим хүчний салбарт өрсөлдөөн бий болж, хөрөнгө оруулалт нэмэгдэж, үнэ тариф илүү үр ашигтай түвшинд хүрэх боломж нээгдэж байна. Өнөөдрийн энэ аукцион бол  хүнд суртал, давхардсан дүрэм журмыг чөлөөлөх, асуудлаа зөв эрэмбэлэх, эдийн засгийн эргэлтээ нэмэгдүүлэх “Чөлөөлье” бодлогын бодит үр дүнгийн нэг юм” хэмээв. Гүйцэтгэгчид чанартай, өндөр хүчин чадалтай станцыг ирэх өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулахаа илэрхийллээ.                                             Сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх эрхийн төлөө гадаад, дотоодын нийт 115 компани сонирхол илэрхийлж, шаардлага хангасан 19 оролцогч үнэ өсгөж биш, үнэ бууруулж өрсөлдөж, таван ялагч тодорсон. 

- Хэнтий аймгийн Хэрлэн сум: МВт НЦС, 15 МВт/40 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын системийн аукционд "Ар Жей И Монголиа" ХХК, "Runxin Capital Holdings" Co.,Ltd” компани,

   - Өвөрхангай аймгийн Хархорин сум: 50 МВт НЦС, 30 МВт/100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын систем аукционд “Монхорус Интернэшнл” компани,

- Дундговь аймгийн Сайнцагаан сум:  50 МВт НЦС, 30 МВт/100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын системийн аукционд “Смарт найчурал энержи” компани,

- Булган аймгийн Орхон сум: “Булган” дэд станцад холбогдох 50 МВт НЦС болон 30 МВт/100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын системийн аукционд "Магнус сентурион констракшн-ZHEJIANG CHINT NEW ENERGY DEVELOPMENT CO.,LTD" компаниуд түншлэл,

-Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум: “Чойр” дэд станцад холбогдох 50 МВт НЦС, 30 МВт/100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын системийн аукционд  “Алхана трэйд” компани тус тус ялсан юм.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 5 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 5 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 5 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 5 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 5 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 6 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 6 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06