Нийслэлийн Налайх дүүрэгт 2026 оны 07 сарын 02-04 –ний өдөр “Playtime” хөгжмийн фестиваль болохтой холбоотойгоор иргэдийн аюулгүй байдлыг хангах асуудлаар Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын холбогдох албаныхан мэдээлэл солилцож, хамтын ажилллагааг хангаж ажиллах талаар зөвлөлдөв. “Улаанбаатар-Өндөрхаан” чиглэлийн автозамын засварын ажил явагдаж байгаа ба энэ ажил Налайх дүүрэгт мөн хийгдэж байгаа. Иймээс тус фестивалийг зорин ирэгсдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах , урьдчилан сэргийлэх зорилгоор Тээврийн цагдаагийн алба , Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс 24 цагийн хяналт тавин ажиллах юм байна. Playtime” хөгжмийн фестиваль нь гурван өдрийн турш болох учраас иргэд хол замд шөнө оройн цагаар аль болох зорчихгүй байх, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
