АНУ Ираны эсрэг тавьсан тэнгисийн бүслэлтээ бүрэн цуцалсан тухай Ираны хэлэлцээний багийн тэргүүн Мохаммад Багер Галибаф мэдэгджээ. Ираны худалдааны хөлөг онгоцнууд чөлөөтэй зорчиж байгаа бөгөөд Оманы булангаар дамжин гарахад ямар нэгэн саад тотгор учраагүй гэж Галибав онцолжээ. Үүнтэй зэрэгцэн, Иран, АНУ болон Ливан улс Ливаны үндэсний тусгаар байдлыг хангах зорилгоор хамтарсан хороо байгуулахаар тохиролцсон байна.