УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж суррон, скүүтэр, мопедын хэрэглээг зохицуулах заалтуудыг баталсан. Тус хууль өнөөдөр буюу 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Хуульд тусгаснаар өнөөдрөөс буюу долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх, асран хамгаалагч, түрээслэгч байгууллагад 200 мянган төгрөг хүртэлх дүнгээр торгож, хариуцлага тооцох юм.