МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ГЕОПАРК НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Admin
2 цагийн өмнө

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Дэмчог соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулагдсан Монгол Улсын анхны геопарк болох “Ханбогд–Шар цав”-ын нээлт боллоо. Арга хэмжээг нээж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үг хэлэхдээ “Ханбогд–Шар цав” геопарк нь геологи, палеонтологи, соёлын өвийг хамгаалах, олон улсад таниулах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтойг онцлов.Тэрбээр мөн тус геопаркийг цаашид Дэлхийн геопаркуудын сүлжээнд нэгтгэх нь 50 улсын 240 гаруй геопаркуудын сайн туршлагаас суралцах, дэлхий судлалын шинжлэх ухааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжтойг тэмдэглэв.

Мөн арга хэмжээний үеэр Өмнөговь, Дорноговь аймаг болон Ханбогд, Манлай, Мандах, Хатанбулаг сумын Засаг дарга нар “Ханбогд–Шар цав” геопаркийг хамтран хөгжүүлэх, хамгаалах, менежментийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Энэхүү санамж бичиг нь геопаркийн хамтын засаглалыг бэхжүүлэх, цаашид Дэлхийн геопаркуудын сүлжээнд нэгдэх бэлтгэл ажлыг уялдуулан хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Арга хэмжээнд Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал, профессор Шахбаз Хан, Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, Геопаркийн үндэсний хорооны дарга Х.Санчигдорж болон төр, олон улсын байгууллага, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцов.

Монгол Улсын анхны үндэсний геопарк нээлтээ хийсэн нь геологийн өв, байгалийн хосгүй тогтоц, нүүдлийн соёлын үнэт өвийг хамгаалах, олон нийтэд таниулах, цаашлаад Монгол Улсыг Дэлхийн геопаркуудын сүлжээнд нэгтгэх чухал эхлэл болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НААДМААР ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ХҮСЭЛТИЙГ ЭНЭ САРЫ… 1 цагийн өмнө
“PLAYTIME” ХӨГЖМИЙН НААДМЫН ҮЕЭР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС 24 ЦАГИЙН ХЯ… 1 цагийн өмнө
ТАВАН АЙМАГТ БАТАРЕЙ ХУРИМТЛУУР, НАРНЫ СТАНЦ АШИГЛАЛТАД ОРНО 2 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ГЕОПАРК НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 2 цагийн өмнө
“МОНГОЛ УЛС, БНСУ ХООРОНДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР” ХИЙГДЛ… 22 цагийн өмнө
АНУ ИРАНЫ ЭСРЭГ ТЭНГИСИЙН БҮСЛЭЛТЭЭ БҮРЭН ЦУЦАЛЖЭЭ 22 цагийн өмнө
ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТ ӨНӨӨДӨР УЛСЫН ХЭМЖЭЭНД ЭХЭЛЛЭЭ 22 цагийн өмнө
ЭЗЭМШИЛ, АШИГЛАЛТЫН ГАЗРЫН 50 МЕТР ХҮРТЭЛХ ТАЛБАЙГ УГААЖ, ӨНГӨ ҮЗЭМЖИЙ… Өчигдөр
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ОНООСОН 2 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛЫГ 40 САЯАР ТОР… Өчигдөр
ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН 18 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД МОПЕД, СКҮҮТЕР, СУРРОН УНАХЫГ Х… Өчигдөр
ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИЙГ ЭНЭ САРЫН 8-НД ОЛГОНО Өчигдөр
ХЭНТИЙД 1.3 ТЭРБУМААР БАРЬСАН ЦЭЦЭРЛЭГ НУРАХ ЭРСДЭЛ ҮҮСЧЭЭ Өчигдөр
Н.УЧРАЛ: МОНГОЛЧУУД ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА Өчигдөр
НААДМААР НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ДАРААХ ЧИГЛЭЛД ИРГЭДЭД ҮНЭГҮЙ ҮЙЛЧИЛ… Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛ… Өчигдөр
СҮХБААТАР ДҮҮРЭГТ “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ” АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
Г.ДАМДИННЯМ: БАЯР НААДМЫН ҮЕЭР ШАТАХУУНЫ ХОМСДОЛ ҮҮСЭХГҮЙ, НӨӨЦ ХАНГАЛ… Өчигдөр
ХАНГАЙН БҮСИЙН АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ТӨВИЙГ АРХАНГАЙ АЙМАГТ… Өчигдөр
НИЙСЛЭЛЭЭС ДУУЧИН Д.БОЛДЫН САНААЧИЛГЫГ ДЭМЖИН, ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЖ… Өчигдөр
ЯПОН ДОЛООДУГААР САРААС ВИЗНИЙ ХУРААМЖИЙГ 400 ХҮРТЭЛ ХУВИАР НЭМНЭ Өчигдөр