Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2026 оны долдугаар сард иргэдийн дансанд орох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хуваарийг албан ёсоор танилцууллаа. Энэ сард халамжийн төрлүүдээс хамааран дараах өдрүүдэд иргэдийн дансанд олголт хийгдэнэ.
Долдугаар сарын 8, 28-ны өдөр: Нийгмийн халамжийн тэтгэвэр
Долдугаар сарын 8, 28-ны өдөр: Асаргааны тэтгэмж
Долдугаар сарын 8, 28-ны өдөр: Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
Долдугаар сарын 8-ны өдөр: Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж
Долдугаар сарын 8, 28-ны өдөр: Ахмад настан, хөгжлийн бэршээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт
Долдугаар сарын 8, 28-ны өдөр: Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж
Долдугаар сарын 8, 28-ны өдөр: Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
Долдугаар сарын 8-ны өдөр: Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ
Долдугаар сарын 8, 28-ны өдөр: Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж
Долдугаар сарын 8, 28-ны өдөр: Насны хишиг
Долдугаар сарын 8-ны өдөр: Хүүхдийн мөнгөн тэтгэмж
Долдугаар сарын 23-ны өдөр: Эх, эцэг олон хүүхэдтэй өрх, толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг хуваарийн дагуу олгохоор төлөвлөжээ.