“МОНГОЛ УЛС, БНСУ ХООРОНДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР” ХИЙГДЛЭЭ


Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Монголын талын хэлэлцээний багийн ахлагч И.Батхүү “Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын иж бүрэн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн 6 дугаар шатны хэлэлцээг эхлүүлж нээлээ.  Энэ удаагийн хэлэлцээ 2026 оны 7 дугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотод танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана. Монгол Улс энэхүү хэлэлцээрээр дамжуулан БНСУ-ын зах зээлд экспортын бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экспортын бүтэц, зах зээлийг төрөлжүүлэх, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийн бүтцийг өөрчлөхийг зорьж байна. Ялангуяа ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн болон бусад хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортод илүү таатай нөхцөл бүрдүүлэхэд ач холбогдол өгч байгаа болно. Үүнтэй холбогдон гаалийн тариф бууруулах, барааны худалдаа, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, цахим худалдаа, гааль, техникийн саад тотгор, гарал үүсэл, хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлыг хамарсан, иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээг 14 үндсэн бүлэг, 3 дэд бүлэг, 346 зүйл, 19 хавсралтын хүрээнд хийж байна. Хэлэлцээний 6 дугаар шатны хүрээнд БНСУ-ын зах зээлд нэвтрэх нөхцөлийг илүү сайжруулж, экспортын боломжийг бодитоор тэлэх нөхцөлийг тохиролцох чиглэлд ахиц гаргахаар ажиллана.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 20 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 20 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30