МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Admin
4 цагийн өмнө

Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад харилцааны дэд сайд нарын түвшний VII удаагийн зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулав. Уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Оросын талаас Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденко, Хятадын талаас Гадаад хэргийн туслах сайд Лю Бинь нар тэргүүлэв.

Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд Монгол, Орос, Хятадын уламжлалт найрсаг харилцаа, гурван талт хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал солилцож, гурван улсын төр, засгийн газрын тэргүүн нарын уулзалтын бэлтгэл ажил, өндөр түвшинд хүрсэн тохиролцоонуудын хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийв.

Мөн Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилт болон төмөр зам, авто зам, транзит тээвэр, логистик, эрчим хүчний дэд бүтцийн төслүүд, бүс нутгийн хамтын ажиллагаа, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, НҮБ болон олон улсын байгууллагууд дахь хамтын ажиллагаа, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд өрнөж буй үйл явц зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Түүнчлэн VII удаагийн зөвлөлдөх уулзалтын үеэр талууд ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төсөл болон эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжүүлэх бусад тэргүүлэх төслүүдийн явцын талаар мэдээлэл солилцов.

Талууд уулзалтыг ажил хэрэгч, үр дүнтэй болсон гэж дүгнэж, гурван талт хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн коридорын хүрээн дэх төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг урагшлуулах, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 20 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 20 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30