Түгжрэлд бухимдан, бүтээн байгуулалтад хардлага төрүүлсээр бид хаашаа хүрэх вэ?


Нийслэл Улаанбаатарын авто замын ачаалал дээд цэгтээ хүрч, иргэд өдөр тутам замын түгжрэлд цаг заваа, сэтгэл санаагаа алдаж байна. Үүнийг бүгд мэднэ. Харин асуудлыг шийдвэрлэх зорилгоор эхлүүлж буй томоохон бүтээн байгуулалт — Туулын хурдны замын төслийг тойрсон хэлэлцүүлэг, маргаан нийгмийн сүлжээнд өрнөсөөр байна.

"Түгжрэлээ гэж уурлана. Туулын хурдны зам барих гэлээ гэхэд бархирна. Тэгээд одоо энэ хот чинь яах ёстой юм?" хэмээн бухимдаж буй олон нийтийн төлөөлөл, иргэдийн байр суурь бодит байдлыг илчилж байна.

Төслийг Хонконгийн нэгэн компани хэрэгжүүлэх эрх авсан тухай мэдээлэлд зарим иргэн эсэргүүцэл илэрхийлж байгаа ч, олон улсын нээлттэй тендер зарласан тохиолдолд Монголын болон гадаадын компаниуд оролцох боломж нээлттэй байдаг. Төслийг хэрэгжүүлэхэд Монголын авто замын барилгын компаниуд зайлшгүй хамтран ажиллах болно гэдгийг албаныхан тайлбарлаж байгаа.

Туулын хурдны зам нь нийт 9.8 км урт, 6 эгнээтэй, гүүрэн байгууламж бүхий дэд бүтцийн чухал шийдэл юм. Ийм хэмжээний хурдны зам, гүүрэн байгууламжийг нийслэлд илүү олон газарт барих шаардлага үүсээд байгаа нь маргаангүй үнэн. Харамсалтай нь бид 1 км гүүр барих өртөг дээр маргалдсаар байгаад замын түгжрэлд олон цагаар зогсож амьдарсаар байна.

Энэ зам Нямбаатарын зам уу, өөр хэн нэгний нэртэй юу гэдэг нь гол биш. Нийслэлийн иргэдийн, Монгол Улсын ирээдүйн хөгжлийн зам юм. Том бүтээн байгуулалт бол улстөрийн шийдэл, эр зориг шаарддаг. Тиймээс дэмжихгүй, хардаж сэрдэж суухын оронд итгэж, урагшлах замаа хүлээн зөвшөөрөх нь иргэн бүрийн үүрэг хариуцлага билээ.

Туулын хурдны зам баригдаж, ашиглалтад орох тэр өдөр бүгд магтаж, бахархах нь гарцаагүй. Харин өнөөдөр бид нэг удаа нэгдэж, дэмжиж, хамтдаа энэ замаа хүлээж авах ухаан заах цаг нь иржээ. Барихгүй, бүтэхгүй бол хуулийн байгууллагууд хариуцлага тооцно. Харин хотын ажлыг, хөгжлийн төлөө эхлүүлсэн бүтээн байгуулалтыг эхнээс нь иргэд дэмжиж байж л урагшлуулж чадна.

Чухам үнэн нь энэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30