“Монгол-Хятадын Экспо”-гийн бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа


Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долоодугаар сарын 30-ны өдөр болж, Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг хэрэгжүүлэх хүрээнд хэд хэдэн шийдвэр гаргалаа.

Хуралдаанаар “Монгол-Хятадын Экспо” арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах, удирдан чиглүүлэх, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулав. Тус арга хэмжээ нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ түвшинд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.

Ойрын хугацаанд хоёр талын худалдааны нийт хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж байгаа бөгөөд энэхүү зорилтыг биелүүлэх бодит механизмын нэг нь энэхүү Экспо юм. “Монгол-Хятадын Экспо”-гийн тав дахь удаагийн арга хэмжээ 2025 оны наймдугаар сарын 25-30-ны өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөх хотод болох юм. Экспогийн бэлтгэл ажлыг Монгол Улсын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцан ажиллаж байна.

Арга хэмжээ нь дараах дөрвөн үндсэн чиглэлээр зохион байгуулагдана. Үүнд:

  • Эдийн засаг, худалдааны форум,
  • Хэлэлцээрүүд,
  • Хүмүүнлэгийн солилцоо,
  • Бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа.

Экспод Монгол Улсаас гадна Казакстан, Киргиз зэрэг таван улс, мөн БНХАУ-ын зарим муж, бүс нутгийн нийт 3000 гаруй аж ахуйн нэгж оролцох юм. Монгол Улс арга хэмжээний хүрээнд “Монгол дүр төрхийн үзэсгэлэн” нэртэй тусгай танхим ажиллуулж, үндэсний онцлог, соёл, уламжлалыг харуулсан үзүүлэн болон 500 гаруй аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн, үйлчилгээ танилцуулна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30