Төв аймгийн Жаргалант сумын засаг дарга асан Д.Ганболд өөрийн ах дүү, хамаатан саднаараа дамжуулан Хятад иргэдэд газар зардаг уу?


Төв аймгийн Жаргалант сумын засаг даргаар ажиллаж байсан Д.Ганболд гэгч нь өөрийн ах дүү төрөл төрөгсдөөрөө дамжуулан газар эзэмшүүлж, цааш нь Өвөрмонгол, Хятад компаниудад дамлан зарж байна гэж нутгийн иргэд хардаж байна. Үүний нэг жишээ нь Жаргалантын усан сан нуурын эрэгийг хашаалсан асуудал бөгөөд1960-аад оны эхэн үеэр Төв аймгийн Жаргалант суманд байгуулсан усан сан нуур хур ихтэй жил хэмжээ нь томорч, хиймэл далангаа давах хэмжээний устай болдог, ногоо, тариан талбай услахаас гадна, сумын иргэд зусаж, хүн мал ундаалдаг нуур юм.

Гэтэл 2012-2016 онд тус сумын засаг даргаар ажиллаж байсан Д.Ганболд нуурын зүүн эрэгт өөрийн хамаатан болох Д.Тамирын Аригунто ХХК-д Амралт сургалтын төвийн зориулалтаар 10 га газрыг олгожэ. Гэтэл 4.5 га газрыг хашаалж барилга байгууламж барьсан бөгөөд нийт 10 га талбайг хашаалж, амралтын газар байгуулах барилгын ажил эхлээд байгааг нутгийн иргэд эсэргүүцэж байна. Хамгийн гол нь Аригунто компаний төлөөлөх эрх бүхий хүн нь БНХАУ-ын иргэн Ван Чин Шан гэгч байх бөгөөд Өвөрмонгол хүмүүс хариуцаж, сургалтын төв ч буй, ахмадын сувилдал ч бус, амралтын бааз барихаар ажлаа эхлүүлсэн ч иргэд шаардлага тавьж, одоогоор барилгын ажил түр зогсоод байна.

Жаргалант сумын засаг дарга асан Д.Ганболд өөрийгөө хууль зөрчөөгүй хэмээн тайлбар өгдөг бол, харин түүний хамаатан Д.Тамир гэгч нь тус газрыг дуудлага худалдаагаар авсан хэмээн нутгийн иргэдийн амыг тагладаг ажээ. Тэд нийлж нэг биш газрыг Жаргалант сумаас авч, цааш дамлан наймаалж байж болзошгүй гэж сумын иргэд хэлж байна. Ах дүүсийн ашиг сонирхолоос гадна, нуурын ай савд газар олгосон Газрын тухай хуулийг зөрчиж байгаа учраас цаашлаад  АТГ-д хандаж шалгуулна гэлээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30