"Улаанбаатар трам" төслийн I, II шугамын ТЭЗҮ-ийг холбогдох яамдын мэргэжлийн зөвлөлөөр батлууллаа


Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” хэмээн нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай эхлүүлж байгаа. 24 мега төслийн нэг “Улаанбаатар трам” төслийн I, II шугамын Техник, эдийн засгийн үндэслэлийг холбогдох яамдын мэргэжлийн зөвлөлөөр батлуулж, дараагийн шатны бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна. “Улаанбаатар трам” төслөөр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Төсөл хэрэгжсэнээр авто замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэх юм.

Төслийн хүрээнд нийслэлд хоёр чиглэлд хөнгөн галт тэрэгний системийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс буюу Зунжин худалдааны төвөөс эхлэн Сүхбаатарын талбай хүртэл үргэлжилнэ. Хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүрнэ. Хотын хөнгөн төмөр замын тээврийн төрөлд хамаарах энэхүү төслийн эхний шугам нь нийт 11 км урттай хос замтай бөгөөд 16 зогсоолтой байх бол хоёрдугаар шугам нь 15 км урт, 23 зогсоол бүхий хос шугамтай байна.

“Улаанбаатар Трам” төсөл нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, байгаль орчинд ээлтэй, их багтаамжийн нийтийн тээврийн шинэ шийдэл юм. Энэхүү тээврийн системийг нэвтрүүлснээр авто замын түгжрэлийг бууруулахаас гадна автомашины хорт утаанаас үүдэлтэй агаарын бохирдлыг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30