“Дарханы арьс ширний цогцолбор” төслийг “гацаасан” албан тушаалтнуудыг шүүхэд өгчээ


Монголд хийж бүтээх гэсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зарим улс төрчид хувийн ашиг сонирхлоор гацаадаг, зогсоодог байдал ил далд байсаар байна. Тухайлбал, 10 саяар тоологдох хог дээр хаягддаг малын арьсыг боловсруулах хүчин чадалтай “Дарханы арьс ширний цогцолбор” төслийн ажлыг яг ийм гажуудсан байдлаар зогсоочихоод байгаа.

Тус төслийг хэрэгжүүлж буй компанийн зүгээс хэд хоногийн өмнө ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нарыг албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгсөн.

 Тэгвэл уг асуудлаар ДАШЦ компани Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хүлээн авч, хэрэг үүсгэжээ.

Уг нэхэмжлэлд “Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах зорилгоор “Дархан арьс ширний цогцолбор” төслийн бүтээн байгуулалтын инженерийн дэд бүтцийн болон шугам сүлжээ болон барилгын ажлууд Хөгжлийн банкны зээл болон өөрийн хөрөнгөөр санхүүжүүлээд явсан ч ХХААХҮЯ болон холбогдох албан тушаалтнуудын хүнд суртлаас үүдэн гацаж, их хэмжээний хохирол учирсан.

Цаашлаад Засгийн газрын тогтоолыг ноцтой зөрчиж, хэрэгжүүлээгүйгээс дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил 2021 оноос зогсонги байдалд орж, төсөлд зарцуулсан Хөгжлийн банкны зээл болон туслан гүйцэтгэгч хувийн аж ахуй нэгжүүдийн 40 гаруй тэрбум төгрөг ямар ч эдийн засгийн эргэлтэнд орох боломжгүйгээр царцаасан. Үүнтэй зэрэгцэн уг төсөлд зарцуулахаар Хөгжлийн банкнаас зээлсэн зээлийн хүү өдөр, өдрөөр явж хүнд байдалд оруулсан” тухай дурджээ.

Улмаар Засгийн газрын 185 болон 234 дугээр тогтоолыг биелүүлэх болон Бодлогын гэрээг дүгнэж, төслийн ажлыг цаашид үргэлжлүүлэх талаар ХХААХҮЯ руу олон удаа хүсэлт хүргүүлсэн ч ямар хариу өгөөгүй байна.
Тиймээс Захиргааны Ерөнхий хууль болон холбогдох хуулиудын хэрэгжилтын хүрээнд ”Бодлогын гэрээг дугнэх болон тайлбар авах тухай” хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах хүсэлт гаргажээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 3 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 3 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 3 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 3 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 4 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 4 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 4 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06