Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг хэлэлцүүлгийн үеэр хөндлөө


Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Нийгмийн сэтгэл зүй, хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн зан үйлийн талаарх судалгааны үр дүнг танилцуулах уулзалт-хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.10.20/ зохион байгууллаа.

Улсын Их Хурлын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа хэлэлцүүлгийг нээн хэлсэн үгэндээ өнөөдрийн уулзалт-хэлэлцүүлгээр асуудлыг ярилцаад өнгөрөх биш үр дүнд суурилсан, шийдэл бүхий ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхэд ач холбогдол өгөх нь зүйтэйг онцлов.

Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн манай улсад сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг дурдаад, сэтгэл гутрал, түгшүүр, стрессийн эмгэгүүд хамгийн түгээмэл хэлбэрүүдэд тооцогдож байна. Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн 18.5 хувийг сэтгэл түгшилт, 17.1 хувь нь органик бус нойргүйдэл, 16.2 хувь нь архаг ядаргаа, 17.7 хувь нь биеийн хэлбэрийн эмгэг, 6.2 хувь нь архинд донтох, 6 хувь сэтгэл гутрах эмгэг эзэлж байна гэв.

Тэрбээр, Монгол Улсын 2024 оны эрүүл мэндийн статистикийн мэдээгээр амиа хорлолтоос шалтгаалсан нас баралтын түвшин 100 мянган хүн амд 15.3 байгаа нь сүүлийн 10 жилийн дунджаас 0.5 хувиар, өмнөх оноос 0.6 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт нас баралтад эзлэх амиа хорлогчдын насны бүлэгт эзлэх хувь 15-19 насныхны 23.4 хувь буюу 4 хүн тутмын 1, 20-24 насны залуучуудын 27.4 хувь буюу мөн 4 хүн тутмын 1 нь амиа хорложээ. Өөрөөр хэлбэл, нийт амиа хорлож нас барсан тохиолдлын 50.8 хувь буюу хоёр хүн тутмын нэг нь өсвөр насны хүүхдүүд, залуучууд байгааг онцоллоо.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн тэргүүн, доктор Халид Шарифи судалгааны дүнгээр залуучуудын дунд сэтгэл хямралд өртөх, амиа хорлох үзэгдэл өндөр байгаа нь бид энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатайг илтгэж байгааг тодотгосон. Өсвөр насны хүүхдүүд амиа хорлох талаар бодож байсан, гэр бүлийн гишүүдийн дарамт, хүчирхийлэлд өртдөг зэрэг асуудлаас улбаалан сэтгэл зүйн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, хамгаалах механизмыг боловсруулж ажиллах нь чухал. Үндэсний хэмжээнд энэ асуудлыг анхаарах шаардлагатай гэв.

Үүний дараа судлаач Ө.Эрдэнэчимэг хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн зан үйлийн талаарх судалгааг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Г.Ууганцэцэг Монгол Улс дахь амиа хорлолтын нөхцөл байдлын дүн шинжилгээний талаар танилцуулсан бол тус төвийн дэд захирал Н.Алтанзул амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн талаар оролцогчдод мэдээлэл хүргэсэн юм.

Хэлэлцүүлэг асуулт хариултаар үргэлжилж, УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэн цаашид анхаараа асуудлын хүрээнд санал солилцлоо.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, бид өсвөр насныханд амиа хорлох сэдлийг төрүүлэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдал, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт үүнд нөлөөлж байна хэмээгээд, хүүхэд өөрийгөө илэрхийлэх, хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг. Сэтгэл зүйн асуудлуудад онцгой анхааран ажиллах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны орон тоог тогтоосон. Салбар хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах нь зүйтэй хэмээв.

Хүчирхийллийн эсрэг төвийн гүйцэтгэх захирал Н.Арвинтариа, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрх зүйн орчин бүрдэж, тодорхой ахиц гарсан ч хуулийн хэрэгжилт хангалтгүй, хохирогч хамгааллын тогтолцоо үр дүнтэй ажиллахгүй байна. Санхүүжилт дутмаг байгаагаас үйлчилгээ үзүүлж байгаа төрийн бус байгууллагууд цөөрч, хамгаалах байр хаагдах эрсдэл үүсээд байгааг мөн дурдсан юм.

Гэр бүлийн хүчирхийлэл, ядуурал, сэтгэл зүйн эмзэг байдал зэрэгтэй холбоотой 65-аас дээш насны ахмадуудын дунд амиа хорлолтын тохиолдлын тоо нэмэгдэж, эрэгтэйчүүдийн дунд амиа хорлолтын тохиолдол эмэгтэйчүүдтэй харьцуулахад 7 дахин өндөр байгаа зэрэгт онцгой анхаарах шаардлагатайг судалгаа харуулжээ. 

Цаашид хүүхэд, өсвөр үе, ахмадуудынхаа эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалах, амиа хорлох оролдлогыг бууруулах, сэргийлэх, дэмжлэгт орчныг бүрдүүлэх, алсын хараатай, нотолгоонд суурилсан, цогц арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд  салбар дундын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж батлуулах талаар хэлэлцүүлгийн үеэр хөндөж, хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 6 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 6 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 6 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 6 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 6 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 6 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 6 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06