МҮОХ-НЫ ЧУУЛГАНААР ТУС ХОРООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ, ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ СОНГОНО


Маргааш буюу 2026-03-12 нд Монголын үндэсний олимпын хороо/МҮОХ/-ны чуулган болно. Энэ удаагийн чуулганаар тус хорооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон гүйцэтгэх зөвлөлийн гишүүд шинээр тодрох учиртай. МҮОХ бол Монголын спорт, олимпизмын тэргүүн дээд байгууллага, олон улсаас санхүүждэг, хажуудаа допингийн төвийг "атгадаг" учир үүний удирдах албан тушаалын төлөөх сонгууль өрсөлдөөн ихтэй байдагбайна.

Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Б.Баттүшиг ганцаараа нэр дэвшсэн. Өдгөө түүнтэй өрсөлдөх хэмжээний нэр дэвшигч, сонирхогч Монголд алга.

2022 оны гуравдугаар сард МҮОХ-ны чуулганаар Б.Баттүшиг 93 хувийн саналаар ерөнхийлөгчөөр сонгогдон дөрвөн жил өнгөрчээ. Энэ удаад дахиад л ерөнхийлөгчөөр сонгогдох нь баараггүй.

Нөгөө талаараа МҮОХ-ны гол түнш, ивээн тэтгэгч байгууллагууд нь Имарт, Скайтел зэрэг Б.Баттүшигийн хамаарлын компаниуд байгаа юм.

Мөн энэ чуулганаар МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилно. Одоогоор олимпын аварга Э.Бадар-Ууган тус албыг хашиж буй. Түүний хувьд дахин томилогдох магадлал өндөр.

Харин дэд ерөнхийлөгч болон гүйцэтгэх зөвлөлд дараах хүмүүс нэр дэвшээд байна.

Г.Ерөөлбат /Монголын гимнастикийн холбоо/

Ч.Наранбаатар /Одоогийн дэд ерөнхийлөгч/

Д.Болормаа /Монголын тэшүүрийн холбоо/

Ц.Гантулга /Монголын ширээний теннисний холбоо/

Ч.Зоригтбаатар /Монголын үндэсний олимпын академи/

Я.Содбаатар /Монголын чөлөөт бөхийн холбоо/

Дээрх нэр дэвшигчдээс Я.Содбаатар нэрээ татах шуум бий. Тиймээс бусад нь дор бүрнээ л итгэл тээж буй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30