ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР “НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ” ЦОГЦ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ


Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газрын ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентын боловсролыг түгээж, төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилтын хүрээнд “Нээлттэй парламент” цогц арга хэмжээний 2026 оны хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ.

Цогц арга хэмжээний хүрээнд сургагч багшийн, мэтгэлцэх урлагийн, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаагийн нэг нь магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежийн бакалаврын хоёр, гурав, дөрөвдүгээр ангийнхныг хамруулдаг “Нээлттэй парламент” оюутны дадлагажих хөтөлбөр хэрэгжүүлнэ.

“Нээлттэй парламент” хөтөлбөрийг энэ жил хоёр дахь жилдээ үргэлжилэн хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийн хүрээнд оюутан залууст УИХ-ын гишүүдийг дагалдан ажиллаж, байнгын хороо, ажлын хэсгүүдийн үйл ажиллагаатай танилцан, “Загвар парламент” үйл ажиллагаанд оролцож, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлах үйл ажиллагааг бодитоор мэдрэх боломжийг олгодгоороо ач холбогдолтой юм.

УИХ-ын дарга Н.Учрал: -Өнгөрсөн жилийн хөтөлбөрт Улсын Их Хурлын 10 –аад гишүүн оролцсон бол энэ жил 27 гишүүн оролцож, оюутан залууст зөвлөж ажиллахаар саналаа илэрхийллээ.

Түүнчлэн УИХ-ын дарга Н.Учрал хэлсэн үгэндээ иргэд, бизнес эрхлэгчдийн боломжийг хязгаарлаж буй төрийн хүнд суртал, илүүдэл зохицуулалтыг багасгах “Чөлөөлье” санаачилгаа танилцуулж, төр дарамт биш, боломж олгодог байх ёстойг онцоллоо. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30