УРТ ЦАГААНЫ ДАЛД ЗОГСООЛ ШӨНИЙН ТУРШ 5000 ТӨГРӨГӨӨР ҮЙЛЧИЛЖ БАЙНА


Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн хуучин барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард буулгаж, иргэдийн саналд тулгуурлан шинэ төлөвлөлтөөр барьж байгуулсан юм. Шинэ цогцолбор нь далд авто зогсоол, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, гурван давхар үйлчилгээний төвөөс бүрдэх цогц шийдэлтэй.

2025 оны наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтыг ашиглалтад хүлээлгэн өгсөн бол энэ оны нэгдүгээр сард гурван давхар үйлчилгээний төвийн барилгыг улсын комисс хүлээн авчээ. Одоогоор цогцолборын далд авто зогсоол туршилтын журмаар ажиллаж эхлээд байна.

Энэхүү зогсоолд автомашины улсын дугаарыг автоматаар таних, QR код унших, автомат хаалт нээх зэрэг орчин үеийн ухаалаг системийг нэвтрүүлжээ. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатын мэдээлснээр,

“Машин орж гарахад дугаар таних, QR код унших, төлбөр тооцоог автоматаар хийх зэрэг нэлээд нарийн технологийн шийдлүүд суурилсан. Тиймээс одоогоор туршилт, тохируулгын шатандаа явж байна. Системийг бүрэн жигдрүүлэхийн тулд тодорхой хугацаа шаардлагатай. Дөрөвдүгээр сараас эхлээд үйл ажиллагаа илүү тогтвортой болно гэж харж байна” хэмээн тайлбарлав.

Одоогийн байдлаар гараашийн автомат систем, хаалга, агаар сэлгэлт, халаалтын тоног төхөөрөмжүүдийг бүрэн жигдрүүлэх ажил үргэлжилж байгаа аж. Мөн цаашид засвар үйлчилгээ болон аюулгүй байдлыг мэргэжлийн компанид хариуцуулах боломжийг судалж байгаа юм байна.

Албаныхны мэдээлснээр уг далд зогсоол өдөрт дунджаар 400-700 мянган төгрөгийн орлого олж байгаа ч анхны тооцооллоос бага байгаа аж. Үүнтэй холбоотойгоор ойр орчмын орон сууцны оршин суугчдад зориулсан шөнийн зогсоолын үнийг бууруулж, автомашиныг 5000 төгрөгөөр хонуулах боломжийг санал болгож эхэлжээ.

Одоогоор туршилтын журмаар дараах тарифаар үйлчилж байна.

  • 30 минут – 1000 төгрөг
  • 120 минут хүртэл – 2000 төгрөг
  • 121 минутээс дээш – 3000 төгрөг
  • Шөнийн турш – 5000 төгрөготын удирдлагуудын мэдээлснээр цаашид нийслэлийн төв хэсэгт далд авто зогсоолын шийдлийг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа бөгөөд Барилгачдын талбай орчимд ийм төрлийн байгууламж байгуулах боломжийг судалж эхэлжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 20 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 20 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 21 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 21 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 21 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 21 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 21 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06