ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГААС ЗУРГААН ХУРАНДАА ЦОЛТОН ТӨРЛӨӨ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 136 дуг

аар зарлигаар батлагдсан “Цэргийн алба хаагчдад цэргийн цол олгох журам”-ыг үндэслэн ахлах офицерын хурандаа цолыг ЗХЖШ-ын даргын тушаалаар жилд хоёр удаа олгодог болсон билээ.

Харин өнөөдөр орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллагаас 6 хурандаа цолтон төрөн гарлаа.  Тодруулбал, ОБЕГ-ын Захиргаа эрхзүй, хүний нөөцийн газрын Эрүүл мэнд, сэтгэлзүйн хэлтсийн дарга, дэд хуранддаа Д.Хонгор, Гамшгаас хамгаалах сургалтын газрын Гамшгаас хамгаалах сургалтын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Батмөнх, НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Оюунболд, Баруун бүсийн-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Г.Нэргүй, ДХИС-ийн Онцгоой байдлын сургуулийн Эдийн засаг, нөөцийн удирдлагын тэнхимийн профессор С.Байгалмаа нар тус тус хурандаа цол хүртлээ. 

Цол олгох үеэр ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба хэлсэн үгэндээ “Хурандаа цол нь дэлхийн улс орнуудын армид байдаг ахлах офицерын эрхэм дээд цол юм. Та бүхэнд хурандаа цолны нэр хүндийг өргөж явах өндөр хариуцлага ноогдож байна. Та бүхэн Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин болон төрийн цэргийн байгууллагуудад шат дараалсан албан тушаалуудыг хашиж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлын төлөө өөрийн мэдлэг боловсрол, ажлын туршлага, зүрх сэтгэлээ дайчлан, өргөсөн тангарагтаа үнэнч байж албан тушаалын шаардлага, шалгуур үзүүлэлтээ ханган энэхүү цолыг хүртэж байна. Энэхүү эрхэм цолонд хүрэхэд та бүхний найдвартай ар тал болсон гэр бүлийнхэнд тань баяр хүргэж, талархал илэрхийлье” хэмээн онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30