БАРУУН БҮСЭД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГУУЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Admin
Өчигдөр

Эрчим хүчний яамнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц, 8 МВт.ц багтаамж бүхий батарей хуримтлууртайгаар барих Түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын гүйцэтгэгчээр техникийн шаардлага хангаж хамгийн бага үнийн санал ирүүлж шалгарсан БНХАУ-ын “Зонгтиан Фотоволтиак Технологи” компани болон “Жиансу  Зонгтиан Технологи” компаниудын түншлэлтэй өнөөдөр /2026.03.16/ гэрээ байгууллаа.

Түншлэлийн гэрээг байгуулах үйл ажиллагаанд Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий, “Зонгтиан Фотоволтиак Технологи” компанийн Ерөнхий менежер Гу Жинчень, Жиансу  Зонгтиан Технологи” компанийн төслийн захирал Миао Шиаонан нар оролцжээ.

Гүйцэтгэгчээр шалгарсан компани нь дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй охин компанитай 16000 гаруй ажиллагсадтай БНХАУ-ын тэргүүлэх аж ахуй нэгжүүдийн нэг. Монгол улсад баригдсан анхны том чадлын батарей хуримтлуурын төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байсан туршлагатай аж.

Энэ төсөл нь Азийн хөгжлийн банкны зээл болон Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж, нийт санхүүжилтийн 40 хувийг АХБ-аар дамжуулан дээрх сангийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлж байгаа бөгөөд хэрэгжилтийг Эрчим хүчний яам, Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж хариуцан хэрэгжүүлнэ.

Тус гэрээний дагуу гэрээг байгуулснаас хойш 300 хоногт багтаан ашиглалтад оруулах юм байна.

Баруун бүсийн хувьд эрчим хүчний хэрэглээний өсөлт нь эрчимтэй нэмэгдэж,  2024 онд ОХУ-аас  229.8 сая кВт.ц, 2025 онд 264.5 сая кВт.ц цахилгаан эрчим хүч импортлосон байна. Мянгад нарны цахилгаан станц 39.3 сая кВт.ц ЦЭХ үйлдвэрлэснээр ойролцоогоор 17 хувиар импортын ЦЭХ-ийг бууруулж, 2.0 сая ам.долларыг жил бүр хэмнэх боломжтой.

Мянгад нарны цахилгаан станц нь ашиглалтад орсноор жилдээ 39.3 сая.кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийн ОХУ-аас импортлох хэмжээ 17.1 хувиар бууруулах ач холбогдолтой төдийгүй жил бүр 34.6 мянган тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна.

Ийнхүү дотоодын эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж нэмэгдсэнээр хэрэглэгчдийн эрчим хүчний найдваржилт, шинэ холболтын боломж нэмэгдэнэ.Төслийн барилга угсралтын ажлын үед 150 гаруй түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 14 хүний байнгын ажлын байр бий болох аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 20 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 20 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 20 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 20 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 20 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 20 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 20 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06