МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “МОНГОЛ ЭР ХҮН” ҮНДЭСНИЙ III ЧУУЛГАН ТӨРИЙН ОРДОНД БОЛЖ БАЙНА.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлэхдээ, монголчууд эрэгтэй хүүхдээ эр зориг, эрдэм билиг, холч ухаан, уужуу сэтгэлтэй, тэсвэр хатуужил, ёс жудаг, чин шударга, андгай тангарагтаа үнэнч байхыг сурган хүмүүжүүлж, төр улс, түмэн олондоо өмөг түшиг болсон ноён нуруутай эрсийг “монгол эр хүн” хэмээн өргөмжилж ирснийг тэмдэглэлээ.

Өвгөд дээдсийнхээ үйл хэрэг, үзэл санаа, алдар гавьяаг залгамжлан тив, дэлхийд эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа эрчүүд, залуучууд, дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэн, “Монгол цэрэг” хэмээх нэрийг дэлхий дахинд цуурайтуулсан олон мянган энхийг сахиулагчаар бахархаж байдгаа хэлэв.


Охин үр аавын хайраар эрчүүдийн ертөнцийг төсөөлж, нуган үр эцгийн үлгэр дуурайлаар эцэг хүн, эр нөхрийн үүрэг, хариуцлагыг ухаарч хүмүүждэг жамтай.

Тиймээс үр хүүхдээ эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй иргэн, халамжит хань, ачлалт аав, элбэрэлт ээж болгон хүмүүжүүлэх эрхэм үүрэгтэй гэдгээ ямагт санаж, үгээ цэнэж, үйлээ тунгаан, өрх гэрээ төвшитгөж байх учиртайг хэллээ.

Эх орон, ард түмэн, гэр бүл, үр хүүхдээ хайрлан дээдэлж, илүү үүрэг, хариуцлага хүлээн, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг гэдгийг тодотголоо.

Цаашид эр хүн бүр эрүүл биетэй, саруул ухаантай, уужим сэтгэлтэй, зөв хандлагатай, өв соёл, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлдэг, мэдлэг боловсролтой, ажилч хичээнгүй байхын төлөө хичээн зүтгэхийг уриаллаа.

“Монгол эр хүн” үндэсний III чуулганаас гаргах уриалга, зөвлөмжийг бодит ажил хэрэг болгохын төлөө өмнөхийн адил бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.


Чуулганаар эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн талаар хэлэлцэж, эрэгтэйчүүдийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлоход хувь нэмэр оруулах санал, санаачилга гаргана.

“Монгол эр хүн” үндэсний III чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, “Эрүүл монгол хүн“ үндэсний хөдөлгөөн хамтран зохион байгуулж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30