ТРАМП: НАТО МАШ ТОМ АЛДАА ХИЙЖ БАЙНА


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг явуулж байгаа дайны үйл явцад НАТО-гийн холбоотон улс орнуудыг татан оролцуулж, дэмжлэг хүссэн. Гэвч Умард Атлантын цэргийн эвслийн орнууд одоогоор Цагаан ордны тэргүүний хүсэлтэд тодорхой хариу өгөөгүйн дээр дайны үйл явцад оролцох хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ.

АНУ-ын тэргүүн НАТО-ийн орнуудыг Вашингтоноос нүүр бууруулснаараа томоохон алдаа гаргаж байна гэж мэдэгджээ.

Америкийн тал Ираны нефтийн нийлүүлэлтийг таслан зогсоохын тулд Холбоотон орнууддаа хандан Ормузын хоолойн хяналт, аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсан. Ираны нефтийг гадагш нь экспортлох гол суваг болох Ормузын хоолойг хааж, Америкийн тал хяналт тавихыг зорьж байгаа ч энэ алхмыг холбоотон орнуудын дэмжлэггүйгээр бүрэн хийх боломжгүй байгаа юм.

Ормузын хоолойг хааж, Ираны нефтийн бүтээгдэхүүнд хориг тавьснаар дэлхийн зах зээл дээр нефть, газрын тосны үнэ огцом өсөөд байна. ЕХ-ны улс орнуудын гадаад хэргийн сайд нар даваа гарагт Брюссель хотноо хийсэн зөвлөлдөх уулзалтын үеэр мөн АНУ-ын ерөнхийлөгчийн тавьсан хамтран ажиллах саналыг хэлэлцсэн ч нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй юм.

Улмаар мягмар гарагт Трамп өөрийн Truth Trump цахим платформ дээр НАТО болон ЕХ-ны тал Ираны эсрэг дайнд нэгдэж, Вашингтоны талд дэмжлэг үзүүлэх шийдэлд хүрч чадахгүй, Ираны террорист дэглэмийн эсрэг нэгдмэл байж чадахгүй  байгааг нь шүүмжилж, томоохон алдаа гаргаж байгааг нь тэмдэглэсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 11 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 11 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 13 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 14 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 15 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 15 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 17 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 17 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 17 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 17 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 17 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01