ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ М.КВ 11000–15000 ТӨГРӨГӨӨР ТОГТООЛОО


Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд М.Бат-Амгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Иргэдэд төрийн орон сууцыг зарах, борлуулах журам сүүлийн арав гаруй жил шинэчлэгдээгүй байсан. Ингэснээр тэнд амьдрах, цаашид эрх зүйн орчныг зохицуулах, сайжруулах хуулиар мөрдөх боломж бололцоогүй болсон. Энэ журмыг бид амжилттай батлуулсан. Өнгөрсөн жил 1526 орон сууц ашиглалтад орсон.

2026 оны төрийн орон сууцны гол төсөл бол “Солонго-1, 2”  энэ нь нийтдээ 5002 айлын орон сууцын бүтээн байгуулалт хийгдэнэ. Энэ жилийн тухайд 50 хувь нь буюу 2500-2600 орчим өрхийг, 2026 оны хоёрдугаар улирал гэхэд 5002 айлыг оруулахаар төлөвлөсөн.

БНХАУ-тай хамтарч буй “Ногоон нуур” 1008 айлын орон сууцыг энэ журам гарснаар түрээслээд өмчлөх хэлбэрээр айлууд орж, түрээслэх, түрээслээд өмчлөх, мөн газраа байраар солих боломж бүрдэж байна. Цаашлаад газар хаана байж болох вэ, тэнд барилга барихаар бүсчилсэн журмын дагуу хэрэгжүүлнэ. Нийслэл Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулна.

Түрээсийн орон сууцны үнийн тухайд орон нутагт 1 м.кв нь 4500 төгрөг, харин Улаанбаатар хотод 6000 төгрөг байсан. Өнөөдрийн зах зээлийн ханшаар тооцоход 50 м.кв байр хуучин стандартаар 300 мянган төгрөгийн үнэтэй байв. Бидний журам батлагдсанаар нийслэл Улаанбаатар хотод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5–2 хувиар тооцох, мөн холбогдох зохих журмуудыг тусгасан. Тус журмуудын хүрээнд түрээсийн орон сууцны үнийг 1 м.кв тутамд 11000–15000 төгрөг байхаар зохицуулсан.

УИХ-ын хаврын чуулганаар салбар яамны зүгээс томоохон дөрвөн төслийг өргөн барихаар бэлдэж байна. Барилгын тухай хууль 2016 оноос хойш шинэчлэгдээгүй. Энэ хуулийг шинэчлэн баталснаар барилгын үнэ өртгийг тодорхой хэмжээнд бууруулах, мөн шинэчлэн барих ажлууд хийгдэх боломж бүрдэнэ. Хамгийн гол нь өнгөрсөн хугацаанд энэ хууль шинэчлэгдээгүйгээс 76 зүйл, заалтад хуулийн хийдэл үүссэн. Барилгын тухай хууль нарийвчилсан биш байдгаас үүдэн маш олон иргэн хохирч байгаа. Дараагийн хууль нь Орон сууцжуулалтын анхдагч хууль. Түүнийг дагуулаад Орон сууцжуулалтын банкны тухай хууль буюу нэг амьтай хоёр хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байна. Эдгээр хуулийг дөрөвдүгээр сарын 15-ны өдөр өргөн барина” гэв.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 19 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 20 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 20 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 20 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 20 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 20 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 20 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06