Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛ УЛС 45 ЖИЛИЙН ХУГАЦААНД САНСАР СУДЛАЛЫН САЛБАРЫНХАА ҮНДЭС СУУРИЙГ ТАСРАЛТГҮЙ БЭХЖҮҮЛЖ ИРЛЭЭ


Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойг тохиолдуулан “Сансрын хамтын ажиллагаа” агаар сансрын технологийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Батлан хамгаалах яам (БХЯ), Шинжлэх Ухааны Академи (ШУА), Олон улсын сансрын холбооны байгууллага "Интерспутник", Ази-Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (APSCO) хамтран (2026-03-22) зохион байгууллаа. Тус хуралд сансрын нисэгч, хошууч генерал, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа, Ази тивийн анхны сансрын нисэгч, Вьетнам Улсын Зэвсэгт хүчний баатар, генерал Фам Туан, БНХАУ-ын анхны сансрын нисэгч, генерал Ян Ливэй нар болон Элчин сайд нар, эрдэмтэн судлаачид оролцлоо. 


Монгол Улсын Ерөнхий сайд тус арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ “Өнөөдрөөс 45 жилийн өмнө Монгол Улсын иргэн “Союз-39” хөлгөөр эх дэлхийгээсээ хөөрч, түүхэнд нэрээ мөнхөлсөн билээ. Ингэснээр Монгол Улс өөрийн иргэнийг сансарт нисгэсэн дэлхийн арав дахь, Ази тивийн хоёр дахь улс болсон юм. Монгол Улс 1981 оны түүхэн суурин дээрээ тулгуурлан 45 жилийн хугацаанд сансар судлалын салбарынхаа үндэс суурийг тасралтгүй бэхжүүлж ирлээ. Манай улс 1970-аад оны сүүлчээс “Интеркосмос” хөтөлбөрт нэгдэн оролцож, улмаар 1979 онд “Интерспутник” байгууллагын гишүүн болж, 2008 оноос Ази-Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага “APSCO”-д нэгдсэнээр олон улсын хамтын ажиллагааны хүрээг шат дараатайгаар өргөжүүлсэн юм” гэлээ.

Монголын эрдэмтэд сансрын физик, анагаах ухаан, зайнаас тандан судлал зэрэг чиглэлээр судалгаа, туршилтын ажлуудыг хөгжүүлж, хиймэл дагуулын холбоо, сансрын өгөгдлийн хэрэглээг бодит салбаруудад нэвтрүүлэх суурийг бүрдүүлж ирлээ.  

Монгол Улс сансрын бодлогыг зөвхөн цаасан дээр байлгаж болохгүй. Бодитой ажилладаг институц, орчин үеийн шаардлагад нийцсэн эрх зүйн орчин, шинжлэх ухаан, технологи, өгөгдлийг шийдвэр гаргах түвшинтэй холбосон нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх ёстой.

Энэхүү олон улсын хурал, түүний хүрээнд хийгдэж буй хамтын ажиллагааны хэлэлцээрүүд, судалгаа, сургалт, залуу мэргэжилтнүүдийг дэмжих хөтөлбөрүүд нь энэ зорилгыг бодит ажил хэрэг болгох чухал алхам болно гэдгийг Ерөнхий сайд онцлоод Монгол Улсын Засгийн газар энэ зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийллээ. 

Эх сурвалж: https://mongolia.gov.mn/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30