ГАЗАР ХӨДЛӨЛТӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР


Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгосон. Тэгвэл энэ жил 9 дэх удаа 3-р сарын 25-ны өдөр улс орон даяар гамшиг ослоос сэргийлэх өдрийг тэмдэглэж байна. 

Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 52.6 хувь нь маш өндөр, 24.5 хувь нь өндөр, 22.9 хувь нь дунд зэргийн газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд хамаардаг бол нийслэлийн 95.3 хувь нь маш өндөр, 4.7 хувь нь өндөр эрсдэлтэй бүсэд багтдаг байна. Энэ нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдогийг харуулж байгаа юм. 2026 оны эхний хоёр сарын байдлаар Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийт 5178 удаа газар хөдөлснөөс 3073 нь манай улсад болжээ. Үүнээс 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 43 хувиар өссөн үзүүлэлт юм.

 

Тиймээс иргэдийг газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх мэдлэг, мэдээллээ дээшлүүлж, болзошгүй эрсдэлээс хамгаалах анхан шатны сургалт, дадлагад хамрагдахыг Онцгойн байдлын ерөнхий газраас уриаллаа. 

Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, таниулах өдрийн хүрээнд 16:00 цагаас орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийнэ.  

 “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагаас иргэд, олон нийтэд зориулсан сургалт, дадлага болоод ерөнхий боловсролын сургуулийн II улирлын бие даалтын долоон хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх хүрээнд хамтарсан хичээл, сургалтыг зохион байгуулж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30