НУТГИЙН ЗАРИМ ХЭСГЭЭР ЦАС ОРЖ ШУУРНА


Өнөөдөр нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар мөн маргааш буюу 3-р сарын 26-ны өдөр баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нөгөөдөр цас орж, нутгийн өмнөд хэсгээр шуурна.

Баруун, төвийн аймгуудын нутгаар өнөөдөр үүлшиж, баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орохыг ЦУОШГ мэдээллээ. 

Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11, Алтайн салбар уулс, говийн бүс нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Увс нуур, Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр,Тэс голын хөндийгөөр -2-7, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 3-2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 9-14, бусад нутгаар 4-9 градус дулаан байх юм. 

Улаанбаатар, Багануур орчмоор үүлшиж, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө 7-9 градус дулаан байна. Тэрэлж орчмоор үүлшиж, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө 4-6 градус дулаан байх ажээ.  

Эх сурвалж: ЦУОШГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30