НИЙСЛЭЛД ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ 5-Р САРААС ЭХЭЛНЭ


2026 онд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 13 байршилд нийт 52 км авто зам, замын байгууламжийг шинээр барихаар төлөвлөөд байна. Үүнээс таван байршилд 33.8 км замыг засаж шинэчлэх бол, нийт 85.8 км замыг шинээр тавьж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн хоёр байршилд явган хүний гүүрэн гарц, 31 км гэрэлтүүлгийн ажил хийнэ.

Зам засвар, бүтээн байгуулалтын ажил 2026 оны 5-6 дугаар сард эхэлж, Хан-Уул дүүрэгт найм, Сонгинохайрханд дөрөв, Баянголд хоёр, Баянзүрхэд хоёр, Сүхбаатар дүүрэгт нэг төсөл хэрэгжинэ.

Зам засварын ажлын үр дүнд авто замын түгжрэл, ачааллыг тодорхой хувиар бууруулна гэж үзэж байна.

АВТО ЗАМЫН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛ

  1. Архивчдын гудамж, Морин тойруулга, Наадамчдын талбайн гудамжнаас Нүхтийн авто замтай холбогдох авто зам
  2. Солонго-1 орон сууцны хорооллын авто замаас Үерийн хамгаалалтын суваг хүртэлх авто зам
  3. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гадна замаас Эмээлтээс Шувуун фабрик хүртлэх 12.55 км авто зам
  4. Наадамчдын замын урд талаас Арцатын ам хүртэлх босоо чиглэлийн туслах зам
  5. Гурвалжингийн гүүрэн доогуурх авто зам
  6. Наадамчдын авто замаас 312 дугаар сургууль хүртэлх авто зам
  7. Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох авто зам
  8. Сүхбаатар дүүргийн 19-р хорооны авто зам, замын байгууламжийн барилгын ажил
  9. Зээлийн 124 дугаар сургууль, 158 дугаар цэцэрлэг хүртэлх авто зам
  10. Тэнгэр рашааны гудамжнаас “Хүмүүн” сургуулийн зүүн урд тал Ар зайсангийн гудамж хүртэлх авто зам
  11. Хийморийн овооны арын замаас Ар зайсангийн гудамж хүртэлх авто зам

АВТО ЗАМЫН ГЭРЭЛТҮҮЛЭГ

  1. Найрамдал зуслангийн авто замын гэрэлтүүлгийн угсралтын ажил
  2. Товчооны авто зам, Моносийн уулзвараас эмээлт хүртэлх авто замын гэрэлтүүлгийн угсралтын ажил

ОРЦ, ГАРЦНЫ ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖ

  1. Шүүх шинжилгээний ерөнхий газрын үйлчилгээ, контор, шинжилгээний барилгын орц, гарцны гүүрэн байгууламж
  2. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзар хүртэлх авто зам дээрх гүүрэн гарц
  3. 22-ын товчооны замыг Найрамдлын замтай холбох нүхэн гарц хийгдэхээр төлөвлөгөөнд тусгагджээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30