УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ БНХАУ-Д СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТАН ЗАЛУУСТАЙ УУЛЗЛАА

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд /2026.03.24/ тус улсад суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Улс орныхоо хөгжлийн ирээдүйг түүчээлэх оюутан залуустаа цаг гарган, төрийн бодлого, шийдвэрийн талаар танилцуулж, санал бодлыг нь сонсохоор уулзаж буйд Бээжин дэх Монголын оюутны холбооны дарга О.Хүсэлбаатар уулзалтад оролцож буй оюутнуудаа төлөөлөн Улсын Их Хурлын дарга Н.Учралд талархал илэрхийлсэн.

Уулзалтын үеэр БНХАУ-д суралцаж буй оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлж байгаагаа Улсын Их Хурлын дарга танилцууллаа. Тэрбээр одоогоос 20-иод жилийн өмнөх интернэт хэрэглээний талаар дурсамжаа залуустай хуваалцаад “Өнөөдөр гар утаснаасаа интернэт орж, олон улсын мэдээ, мэдээллийг хүссэн үедээ чөлөөтэй авдаг болсон. Өөрчлөлт, шинэчлэлт өдөр тутамдаа нүдэн дээр өрнөж байгаа ч бид тэр бүр анзаардаггүй. Монгол Улс 10 жилийн өмнө ямар байсныг, өнгөрсөн жилээс өнөөдрийн хооронд хэрхэн өөрчлөгдөж, хөгжсөнийг ярьдаггүй. Тиймээс оюутнууд Та бүхэн Монгол Улсын хөгжил дэвшлийг хөндлөнгөөс үнэлэн харж, өдөр тутмын хөгжил, өөрчлөлтийг анхаарч, ирээдүйд хэрхэн хувь нэмрээ оруулах талаар бодож, хичээж суралцаарай” хэмээн захив. 

Хувь хүний болон улс орны хөгжил нь тасралтгүй хөдөлгөөн гэдгийг онцлоод "10 жилийн өмнө Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 29 их наяд төгрөг байсан бол өнөөдөр 89.9 их наяд төгрөгт хүрсэн. Бүх аймаг, сум авто замаар холбогдож, аль ч суманд гар утас, интернэт хэрэглэж байна" гэв.

Мөн тэрбээр оюутан залуусын оюун санаа, мэдлэг боловсрол, эзэмшиж буй чадвар дээр Монголын ирээдүй оршин тогтнож байгаа хэмээгээд "Эцэг, эх, гэр бүл, улс орон чинь та бүгдийг ирээдүйгээ хэмээн харж, бүх боломжоороо дэмжиж  байгаа. Техник, технологийн дэвшилд суурилсан мэдээ мэдээллийн дунд бид амьдарч байгаа учраас шүүмжлэлт сэтгэлгээ, эргэцүүлэх, дүн шинжилгээ хийх чадвараа хөгжүүлж ирээдүйгээ, нийгмээ жолоодох болно. Мэдлэг, ур чадвараас илүүтэй хандлагыг чухалчилдаг цаг үе Та бүхнийг угтаж байна. Монголчууд оюун, сэтгэлгээний чадвар өндөр ч сахилга бат, тууштай байдлын үр дүнд хүрдэг мэдлэгээ хэрэглээ болгох чадвараа хөгжүүлэх шаардлагатай" гэдгийг уулзалтад оролцсон оюутнуудад Улсын Их Хурлын дарга захиж байв. 

Улсын Их Хурлын дарга Н.Учрал төрийн үйлчилгээний цахимжилтын талаар, И-Монголиа-д оюутнуудын хэрэгцээт төрийн үйлчилгээг нэгтгэсэн “Оюутан” цэсний талаар мэдээлэл өгөв. Улмаар уг цэсэд гадаадад суралцаж буй оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төрийн үйлчилгээг хялбарчлах, боловсрол, карьер, дадлага, төрийн дэмжлэгийн талаарх мэдээллийг нэгтгэсэн “E-Student 2.0” хөгжүүлэлт хийж байгааг танилцууллаа. Түүнчлэн Улсын Их Хурлаас захиалан гүйцэтгүүлсэн бүх судалгааг parliament.mn сайтад нээлттэй байршуулсан, мөн sudalgaa.gov.mn цахим санд давхар байршуулсан болохыг дурдаад энэ нь гадаад улс орнуудад суралцаж буй оюутнууд мэдээллийн чухал эх сурвалж болно хэмээн найдаж байна гэв.  

Мөн уулзалтын үеэр оюутан залуус Улсын Их Хурлын дарга Н.Учралаас асуулт асууж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэв. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаарх асуултад товч мэдээлэл өгч хариулаад "Эх орныхоо экспортолж буй бүтээгдэхүүн бүрд нэмүү өртөг шингээх, инновацлаг, үйлдвэрлэгч орон болох бодлыг тээж, суралцаж буй онолын мэдлэгээ ашиглан, эх орныхоо нөхцөлд дүн шинжилгээ хийж, шийдлийг гаргах чадвараа хөгжүүлээрэй” гэдгийг онцлон захиж байв. Оюутнууд “E-Student 2.0” хөгжүүлэлтийг хийж байгаад талархалтай хандаж буйгаа илэрхийлж, үүнтэй холбогдуулан тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар саналаа хэлсэн. Мөн дотоодын олон төрлийн судалгааг нээлттэй болгосон нь чухал ач холбогдолтой хэмээгээд тогтмол баяжуулж байхыг хүссэн юм. 

Уулзалтад оролцсон оюутнууд хэрэгцээ шаардлагад нь нийцсэн төрийн үйлчилгээний шийдлийг санаачлан, хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурлын дарга Н.Учралд талархал илэрхийлэв. БНХАУ-д өдгөө 6300 монгол оюутан байгаагийн 40 хувь нь бакалавр, 20 хувь нь магистрийн түвшинд суралцаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ БНХАУ-Д СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТАН ЗАЛУУСТАЙ УУЛЗЛАА 1 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА 1 цагийн өмнө
“УЛААНБААТАР БАРИЛГА-2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛНО 2 цагийн өмнө
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙГ НЭГ САЯАС ТАВАН ТЭРБУМААР УРАМШУУЛНА 3 цагийн өмнө
НИЙСЛЭЛД ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ 5-Р САРААС ЭХЭЛНЭ 3 цагийн өмнө
ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНИЙГ 300 ТӨГРӨГӨӨР НЭМНЭ 4 цагийн өмнө
КИРИШИМА Б.ЛХАГВАСҮРЭН ОЗЭКИ ЦОЛОО ЭРГҮҮЛЭН АВЛАА 4 цагийн өмнө
"SENZU"-ИЙН ШИНЭ БАГ МЭЙЖОРТ ОРЖ ЧАДАХ УУ? 5 цагийн өмнө
KFC, PIZZA HUT-ЫН ПЕЙЖИЙГ ХУУРАМЧААР ҮЙЛДЭН 1,1 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ 5 цагийн өмнө
ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТ УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООН… 5 цагийн өмнө
3-Р САРЫН 25-НД ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ ХУВААРЬ 5 цагийн өмнө
НУТГИЙН ЗАРИМ ХЭСГЭЭР ЦАС ОРЖ ШУУРНА 5 цагийн өмнө
ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ДАХИН ӨСЛӨӨ 6 цагийн өмнө
ТРАМП ИРАНЫ ТАЛД МӨРГӨЛДӨӨНИЙГ ЗОГСООХ ТӨЛӨВЛӨГӨӨ САНАЛ БОЛГОЖЭЭ 6 цагийн өмнө
ОРОСЫН ДРОНЫ ХАЛДЛАГАД УКРАИНЫ ЛЬВОВ ХОТЫН ТҮҮХЭН ХЭСЭГ ӨРТЛӨӨ 7 цагийн өмнө
ГАЗАР ХӨДЛӨЛТӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР 7 цагийн өмнө
ХАВАР ХУУРАЙШИЛТ ИХЭСЧ БАЙГААГААС ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ… 7 цагийн өмнө
КРЕМЛИЙН МУЗЕЙД ОРОСЫН НУТАГТ ХАДГАЛАГДАЖ ҮЛДСЭН ЧИНГИС ХААНЫ ТҮҮХЭН Ө… Өчигдөр
ҮСНИЙ ЗАЛГАА, ХИЙМЭЛ ҮС ЗЭРЭГ НЬ ХӨХНИЙ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭХ АЮУЛТАЙ Өчигдөр
ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮЕД ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ САНАЛ БОЛОВСРУУЛАН АЖИЛ… Өчигдөр