2026 ОН ГАРСААР МОНГОЛ УЛСАД ГАДНЫ 126,382 ЖУУЛЧИН ИРЖЭЭ


Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо /АЖМХ/-ноос Монгол Улсыг зорин ирэх олон улсын жуулчдын урсгалыг 2026 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар танилцууллаа.

Энэ хугацаанд Монгол Улсад нийт 126,382 жуулчин зорин иржээ. Жуулчдын урсгалыг улсаар нь авч үзвэл, ОХУ, БНХАУ, БНСУ тэргүүлж байгаа бөгөөд Япон, Герман, Казахстан, АНУ, Турк, Тайвань зэрэг улсаас ирэх жуулчдын тоо мөн тогтвортой байна.

Он гарснаас хойш ОХУ-аас 15,936 жуулчин хүлээн авсан бол Япон улсаас 1,849, БНСУ-аас 2,609, Туркээс 931, Казахстанаас 746, АНУ-аас 554 жуулчин тус тус иржээ.

Мөн өмнөх жилүүдийн эхний гурван сарын нийт жуулчдын тоог 2025 оныхтой харьцуулбал хамгийн өдөр жуулчин хүлээн авсан байна.  Тухайлбал:

  • 2023 оны 3 дугаар сарын 31 хүртэл  – 42,311 жуулчин
  • 2024 оны 3 дугаар сарын 31 хүртэл – 56,622 жуулчин
  • 2025 оны 3 дугаар сарын 31 хүртэл – 73,243 жуулчин Монгол Улсыг зорин ирсэн байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд аялал жуулчлалын тоо буурсан үзүүлэлтэй байсан бол Засгийн газраас хэрэгжүүлж буй “Go Mongolia” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсыг зорин ирэх аялагч жуулчдын тоо эрс нэмэгдсэн нь хилийн мэдээллээс харагдаж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Go Mongolia” хөтөлбөрийн хүрээнд хоёр сая жуулчин эх орондоо хүлээн авах зорилтыг тавьсан. Жуулчдын урсгал ийнхүү өсөж буй нь Монгол Улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, сурталчилгаа, олон улсын хамтын ажиллагааны үр дүн бодитоор нэмэгдэж буйн илрэл юм. Цаашид хавар, зуны аяллын улирал эхлэхтэй холбоотойгоор жуулчдын тоо улам өсөх хандлагатай байгаа талаар албаныхан дурдсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30