НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ОРОН СУУЦАНД ШУГАМЫН ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА


Улаанбаатар хотын инженерийн нийт шугам сүлжээний 43.2 хувь нь ашиглалтын хугацаа дуусаж, яаралтай шинэчлэх шаардлага үүссэн. Орон сууцны хорооллуудын дундах шугам сүлжээнд өдөрт дунджаар 1-2 гэмтэл гарч, үүний улмаас 60-1000 гаруй айлын халаалт зогсон, халуун усаа хязгаарлуулах нөхцөл үүсээд буй.

Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан орон сууц нийтийн аж ахуйн салбарын төсвийг нэмэгдүүлж, гэмтлийг богино хугацаанд шуурхай арилгах ажлуудыг үе шаттай зохион байгуулж эхлээд байна. Өнөөдөр ОСНААУГ-ын Зүүн түгээх төвийн засварчид БЗД-ийн 8 дугаар хороо Хилчингийн долоодугаар байранд 24 метр шугамд гарсан гэмтлийг засаж байна.

ОСНААУГ-ын Зүүн түгээх төвийн Засварын хэсгийн инженер Б.Шинэбаяр “Улаанбаатар хотод ашиглалтын хугацаа нь дууссан шугам сүлжээ их байдаг. Мөн ААН-ийн талбайгаар явсан шугам сүлжээ ч олон. Тиймээс аливаа засвар үйлчилгээг хийхдээ ААН-ээс зөвшөөрөл авах зэрэг асуудал гардаг. Бид өнөөдөр Хилчингийн долоодугаар байрны 44 айлын халуун усны 24 метр шугамыг засварлаж байна. Энэ гэмтлийг 3-4 цагийн хугацаанд гүйцэтгэж дуусна” гэлээ.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025 оны 11 дүгээр сард ОСНАА-ын салбарын ажилчдын цалинг 3 саяд хүргэх шийдвэр гаргасан. Салбарын тарифын асуудлаас болж шинэчлэл хийхэд хүндрэлтэй нөхцөл байдал бий болдог. Хотоос сүүлийн жилүүдэд орон сууц, нийтийн аж ахуйн инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн ажилд 4-15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж байгаа юм” гэлээ.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30