ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН МЭДЭЭЛЭЛ БҮХИЙ 1818.MN ЦАХИМ ХУУДСЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ


ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар Эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, иргэд, олон нийтийн итгэлцэл, иргэний хяналтыг шинэ түвшинд гаргах цахим шийдлийг танилцуулав.

Өмнө нь эрүүл мэндийн даатгалтай холбоотой мэдээ, мэдээллийг эрүүл мэндийн байгууллагууд, иргэд олон нийт цаг хугацааны хувьд хоцрогдолтойгоор, бүрэн бус хэсэгчилсэн байдлаар хүлээн авдаг байсан. Тэгвэл эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх мэдээллийг сар бүр тогтмол шинэчилж, бодит цагийн горимоор нээлттэй байдлаар тогтмол мэдээлэх зорилгоор нээлттэй цахим хуудас 1818.mn-ийг хөгжүүлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.

Энэхүү нээлттэй цахим хуудсаар дамжуулан иргэн даатгуулагч, гэрээт эрүүл мэндийн байгууллагууд, судлаачид, шийдвэр гаргагчид Эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүхий л мэдээ, мэдээллийг цогцоор нь авах бүрэн боломжтой болж байна. 1818.mn нээлттэй цахим хуудас нь хяналтын систем биш, харин эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалт, тусламж үйлчилгээний бодит байдал, үйлчилгээний чанар, байгууллагын хариуцлагыг иргэний оролцоотойгоор үнэлж, дүгнэхэд зориулсан цахим систем гэдгийг онцоллоо.

Өнгөрсөн 2026 оны 01 дүгээр сард E-Mongolia application-д бүртгэлтэй иргэдийн 558.2 мянган иргэн, 1,175.0 мянган тохиолдлын тусламж үйлчилгээг даатгалаар нийт 1558 эрүүл мэндийн байгууллагуудаас авсан байна. Үүнд эрүүл мэндийн даатгалын сангаас 124 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30