Газар тариалан эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд шатахууныг 1 литрийг нь 3400 төгрөгөөр тооцон олгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан өнөөдөр /2026.03.31/ Аж үйлдвэр эрдэс баялгийн яаманд холбогдох газрынхан санамж бичиг байгуулсан байна. Тодруулбал, газрын тос импортлогч аж ахуй нэгжүүд болон Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам хамтарсан уулзалт хийжээ. Энэхүү уулзалтын үеэр АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хэлсэн үгэндээ шатахуун хадгалах сав барих ажилдаа яаралтай орж хэрэгжилтээ зуун хувь хангах шаардлагатайг холбогдох албаныханд үүрэг болголоо.